Жил бүрийн Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагддаг билээ. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн  Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдлээ.

Түүнчлэн бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Тус шинжилгээний талаар ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлсэн байна. Одоогоор тэдний нэрийг ихэд нууцалж, зарлахгүй байгаа аж. 

 Хуулийн дагуу шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо зарлах ёстой байдаг. Харин өнөөдрийг хүртэл ийнхүү нууцалж байгаа нь анхаарал татаж байна.