Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ захиалгаар Шинжлэх ухаан технелогийн их сургуулийн хувцас судлалын төвийн судлаачид Монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ.

Судалгаа 2018 оноос эхэлсэн бөгөөд Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар болон Улаанбаатар хот, Төв аймгийн нэгээс есдүгээр ангийн нэг сая 82 мянган хүүхдэд 63 төрлийн биеийн хэмжээг авч судалгаа хийсэн байна.  Монгол Улс хамгийн сүүлд 1995 онд хүүхдийн биеийн  стандартыг тогтоох судалгаа хийж байсан байна. ШУТИС-ийн хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор  “ЕБС-ийн хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлсоноор дүрэмт хувцас болон, гэрлийн унтраалга, сандал ширээ, болон хүүхдийн цүнхний стандарт гаргахад чухад нөлөөтэй. Гэхдээ бид ганц биеийн хэмжээг тодорхойлоод зогсохгүй өгөгдөлийн санг бий болгож байгаа юм. Энэ нь судалгаанд хамрагдсан хүүхдүүлийн биеийн онцлогыг аймаг тус бүрээр нь гаргасан судалгаа гэсэн үг. Мөн судалгааны үед ажиглагдсан нэг зүйл бол Монгол хүүхдүүдийн өсөлт Европ болон Азийн хүүхдүүдтэй ижил түвшинд байгаа бөгөөд гар утас хэрэглэснээс болж бөгтөр нуруутай болсон байх бөгөөд хүнд цүнх үүрсэнээс болж мөр унжсан тохиолдолууд элбэг байсан” гэв.

ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчлэлийн салбарын ахлах багш доктор Р.Юмжирмаа “Судалгааны үр дүнд Бага ангийн хүүхдийн дундаж өндрийн хэмжээ 128.4 см, харин эрэгтэй  129.6 см Дунд ангийн эмэгтэй  хүүхдийн өндөр 140 см, эрэгтэй 142 см, Ахлах ангийн  эмэгтэй хүүхдийн өндөр 158.2 см, эрэгтэй 169 см гэж тодорхойлсон. Сурагчдын 6-17 насанд нас бүрт нь бүх үндсэн хэмжээ дагалдах хэмжээг тодорхойлоод стандарт хийж байгаа.

Энэ нь манай судалгааны онцлог тал юм. Бид судалгааныхаа үр дүнг 2008 онд хийсэн  Г.Амгалан судлаачийн үр дүнтэй харьцуулж үзэхэд зургаан настай хүүхэд 6.9 см-аар 17 настай хүүхэд 2.7 см-аар өссөн байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn