Б.Жаргалан: Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч 2026 оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа
2025/11/14
2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ-ын төсөв улсын төрийн ороо бусгаа нөхцөлд батлагдлаа. Засгийн газраас анх төсөв оруулж ирэхэд маш олон төрлийн хүлээлт байсан. Энэ хүлээлт дундаас багш болон эмч нарын цалин нэмэгдлээ. Нөгөө талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах тал дээр шинэ зүйл гарсангүй.
Засгийн газар төсвийг өргөн барихаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч дагах хууль дээр ирэх оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж, буцаан олголтгүй боллоо.
Энэ төсвөөс хүмүүс татварын ачаалал бууруулах хүлээлтээ огт авсангүй. Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийвэл татварын ачаалал дарамт бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна.
Төсөв данхайгаад байгаа гол зүйл татварын ачааллын дээр байна" хэмээн ярив.







Зочин · 2025/11/15
TOMSGN DOLOOJ URN SHINWGENE AMSI809555877
Зочин · 2025/11/15
BIEE UNELELNE BOOB XXOOD DOLOOMOOR TOMSGN XELEERE DOLPPN80955877
Зочин · 2025/11/14
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/11/14
ANUSN80955877