МАН-аас анх удаа парламентад сонгогдсон 10 гишүүн нэгдэж, бүлгийн гишүүддээ талцал, хуваагдлаа зогсоохыг уриаллаа
2 цагийн өмнө
Парламентад анх удаа сонгогдсон МАН-ын 10 гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: МАН-ын 10 залуу гишүүн нэгдээд уриалга гаргаж байна.
Маргааш МАН-ын Их хурал болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хоорондоо талцаж, өөр өөр байр суурьтай явж ирлээ. Үүний дүнд МАН-ын нам хоёр хуваагдсан гэдэг ойлголт бий болсон байна.
Тиймээс бид бүлгийн гишүүддээ хандаж “Хагарал, талцалд энэ хүрээд цэг тавья” гэж уриалж байна. Маргааш болох Их хурлаас намын даргаа сонгох гэж байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх ёстой.
Хоёр талд байсан тав, таван гишүүн энд зогсож байна.
Мөн намын Их хуралд ирэх гишүүддээ хандаж МАН-ын бүлэг ямар нэг хуваагдал, талцалгүй болсон гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Хангалттай улстөржиж, хангалттай хоёр тал гэж яригдлаа. Одоо бид ажлаа хиймээр байна. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал, эмч эмнэлгийн ажилчдын цалин, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр гэхчлэн бидний өмнө том асуудлууд байна.
Хоёрдугаарт, намын Их хурал болох гэж байна. Энэ намын жирийн гишүүд, дэмжигчид биднийг бүлтийтэл хараад байж байгаа. Тэр хүмүүсийн итгэл үнэмшлийн өмнө бид зогсоод хариуцлагаа ухамсарлах ёстой. Ингэхийн тулд эв нэгдэл чухал гэдгийг гүнээ ухамсарлаж байна.







Зочин · 36 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
SKSER SHAAN80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOW XXN80955877ANUSN