Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр болжээ. 

Уг хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэх дараах бөхчүүдэд хариуцлага тооцсон байна. Тодруулбал:

  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүү нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэж, зөрчил гаргагч С.Багахүүг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, аймгийн арслан Г.Батням нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн болохыг болохыг тэмдэглэж, зөрчил гаргагч Г.Батнямыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цол, чимэг олгох баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэж, зөрчил гаргагч Б.Өсөхбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн заан Э.Алтанбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэж, зөрчил гаргагч Э.Алтанбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.
  • Ёс зүйн алдаа гаргаж, барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин М.Балжинням, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн начин Г.Болдбаатар нарын хүсэлтийг хэлэлцэн өсвөр залуу бөхчүүдэд сургалт зохион байгуулж ажилласан, алдаа дутагдлаа ухамсарласан байдал, оноосон хариуцлагын 80% -ийн хугацаанд дахин ямарваа нэгэн алдаа зөрчил гаргаагүй зэргийг харгалзан барилдах эрхийг тогтоол гарсан өдрөөс сэргээв.
  •  

Эх сурвалж: МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ