Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр МАНАН бүлэглэл гэгчийн схемийг танилцууллаа. Тэрбээр Монгол улсад нам гэж байхаа больсон. МАНАН ба бусад болсон байгаа. Нууц гэдгийн цаана маш олон гэмт хэрэг нуугдаж байдаг болсон. Бид нар улс орноороо тоглуулсаар суух уу? Монголд шударга ёс тогтохын тулд би гурван зүйлийг боддог.

Нэгдүгээрт, Шударга шүүхтэй байх ётсой

Хоёрдугаарт, Сайн зүйл хийсэн нь гавьяа шагналаа аваад, муу зүйл хийсэн нь шийтгэлээ хүлээдэг. Энгийн зарчим үйлчлэх хэрэгтэй

Гуравдугаарт, Төрд гарч ирсэн улс төрчид ёс зүйтэй байх хэрэгтэй. Өчнөөн ярих юм их байгаа. Бүлэглэлийн мөнгөний асуудал их бий. Газрын доорх баялагийг бүлэглэлийнхэн дээрэмдсэн. Улаанбаатарын газрыг зарсан. Хууль хяналтын байгууллагаараа бизнесмэнүүдийг дээрэмдэж, дарамталсан. Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөгийг ганцаараа тууж байгаа хүн. Энэ шударга бус зүйлийг сонгуулиас өмнө нам дарах хэрэгтэй байна. Миний ярьсан зүйл бол үнэн бодитод тулгуурласан. Худлаа юм ярьж болохгүй гэсэн юм.

Мөн Ц.Элбэгдорж намайг гүтгэхээр нь 1 тэрбум төгрөг нэхэмжлээд шүүхэд өгсөн. Гэтэл тэмээн дээр ямааны гарц болдог юм байна. Шүүхийн шийдвэр нь Ц.Элбэгдорж гүтгэсэн юм байна гэж гарсан мөртлөө.  1 тэрбум төгрөг нэхэмжлэхээр 5 сая гаруй төгрөгийн хураамж төлдөг юм байна. Ингээд шийдвэр нь гарахаараа 1 сая төрөгийн төлөхөөр гарсан. Дахиад заргалдах гэснээ зогсоосон. Яагаад 1 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн юм бэ гэхээр, энэ хүн асар их ёс зүйн хувьд доголдолтой. Асар их мөрийтэй тоглоом тоглодог. Хэд хоногийнх нь тоглоомны мөнгийг нэхэмжилсэн юм. Ийм хууль бусын төлөө тэмцэнэ. Дараагийн удаа МАНАН бүлэглэлийн мөнгөний асуудлыг баримттайгаар дэлгэнэ гэдгээ онцлов.