Угаарын улмаас нийт 129 өрхийн 364 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан бөгөөд зургаан хүн амь насаа алдсан харамсалтай мэдээ бий.  Тэгвэл угаарын хийн хордлогоор 29 настай жирэмсэн эмэгтэй амиа алджээ. 

Тэрээр БЗД-ийн 17-р хороо 33А-д оршин суудаг 58-60 настай эцэг эх дээрээ хамт байхаар ирсэн байсан аж. Гэтэл харамсалтай хэрэг гарч, дөрвөн сартай үртэйгээ хамт энджээ. Одоогоор аав, ээжийнх нь биеийн байдалд хүндэвтэр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодруулахад “ Одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна” гэлээ.