Нэрийг минь нууцлаад өгөөрөй.Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе.Би 39н настай 1 охинтой ганц бие эр хүн байгаа юм аа.

Өөрийн амьдралын тухай бичих гэсэн юм.Анхны эхнэртэйгээ жоохон хожуу 2006 онд айлын хажуу өрөөнд амьдрал зохиож 2008 онд охинтой болж удалгүй гэр оронтой болж 2011 онд 2 дахь охин минь төрж бусдын адил аз жаргалтай сайхан л амьдарч явлаа. Эцэст нь миний хайр халамж дутсан юм байлгүй, эхнэр минь хүнтэй холбоотой болж /унтаж хэвтсэнийг нь бол мэдэхгүй / тэрийг нь би мэдэж тэрнээс болоод хэрүүл тасрахгуй байсаар 2013 онд 2 охиноо 1, 1ээр нь аваад 2 тийшээ болсон доо. Би уг нь хүнд гологдохоор эр биш л дэ,гэхдээ өөрөө 2н хооронд харьцаанд дургуй хатуу бодолтой жоохон бардам хүн л дээ. Тийм болоод ч тэрүү эмэгтэй хүнтэй 1 их харьцаа үүсгэхгүй явсаар 2016 онд 1 аятайхан бүсгүйтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэндээ.

Би ч их ганцаардаж ганихарч явсан болоод ч тэрүү их амархан дассаан. Ганц бие эр хүн чинь гунддаг юм билээ.Учиргүй хайгаагүй ч гэсэн дотроо бол охиныг минь хайрлах халамжтай сайн эмэгтэйг хайж л явсан даа.Тэр бүсгүй маань 1 охинтой би өөрөө бас охинтой болохоор охинд минь ханьтай гэж олзуурхаж л явлаа. Удалгүй 4лээ 1 дор орж бүх зүйл сайхан эхэлж байлаа, гэтэл тэр бүсгүйн тар танигдаж эхэлвээ. Дагавар охидоосоо болж муудна, голдуу миний охиноос, өөрийх нь охин өөгүй хүмүүжилтэй сайн охин юм байх. Би нэлээн хожуу мэдсэн нь тэр юм билээ.

Намайг эзгүйд охиныг минь элдэвлэдэг байсныг нь, охин минь даанч 1 тийм бүлтэгнэсэн, орох байх газраа олж ядсан, юм хэлэхэд ухасхийсэн тийм болоод байгааг нь анзаараад асуухаар яагаа ч үгүй л гэдэг. Нэг мэдсэн чинь буйдан дээр унтах нь бүү хэл суух ч эрхгүй, өөр бусад эрх чөлөө байхгүй тийм л өрөвдмөөр амьтан болгосон байсныг нь одоо бодохоос дургүй хүрэх юм. Эр хүн чинь анзаарга муутай байдаг юм байна лээ.

Сүүлд охин минь, Аав би таныг байхгүй бүх үед чинь айдаг байсан гэж хэлснийг бодохоор охиноо дэндүү өрөвддөг. Өөрийх нь охинд бол бүх юм чөлөөтөй эрх дураараа. Тийм амьдралыг кино зохиол дээр л байдаг гэж бодсон чинь өөрийн биеэр охиндоо үзүүлдэг юм байна. Одоо бол бид 2 тэр хүнээс салсаан. Араас их нэхэл дагуул болсоон, уучлаач ахиж тэгэхгүй миний буруу, би чамд дэндүү хайртайдаа охиноос чинь хүртэл харамлаж байж ч гэх шиг тийм хайр байдаг л юм байхдаа? Охиндоо тийм муухай амьдрал үзүүлчихээд хамт амьдрана гэж юу байхав.

За их нуршуу болчихлоо уучлаарай. Эцэст нь хэлэхэд хүүхнүүд л голдуу ханиа буруу сонгожээ энэ тэр гэдэг дээ,эрчүүд ч бас ялгаагүй шүү, хэлдэг хэлдэггүй нь болохоос биш. Нэмээд хэлэхэд анхны ханиа хайрлаж халамжлаарай анхны ханийг бурхан 2 дахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой.