Сайн байна уу? Уншигч таны амрыг эрье. Намайг Жавхаасайхан гэдэг. Би 21 настай. Би түүнтэйгээ үерхээд 1 жил болж байна.

Надад тулгамдаж буй асуудлыг бичихийн өмнө хайрынхаа түүхээс хуваалцъя гэж бодлоо. Өнгөрсөн өвөл би түүнтэйгээ ховор тохиолдлоор танилцсан юм. Өглөө хичээлдээ явахаар автобусны буудал руу алхаж явтал зам дээр гоё чамин гэж жигтэйхэн, гадуур нь хийсэн кэйснээс нь харахад л эмэгтэй хүнийх гэдэг нь мэдэгдэхүйц iphone 4 олж авбаа. Яах учираа олохгүй шууд л цүнхэлж орхилоо. Сургууль дээрээ очоод удаагүй байтал нөгөө iphone дуугардаг байна шүү. Автал дуу хоолой нь нэг л өөр сонсоод балмагдаж хэсэг дуугүй л яриаг нь сонсож зогсов. Ахаа би утсаа хаячжээ та утсыг минь өгөөч тэгэх үү гэж байна. Би ч завсарлагаанаар ирээд ав гээд сургуулиа зааж өгөөд ямар охин байгаа бол хурдан завсарлаасай гэж хүлээж тэсж ядна. Хичээл завсарлаж нөгөө охин ч ирсэн гэж ярьлаа. Уулзтал үнэхээр хөөрхөн надаас бага зэрэг намхан давхараатай алаг нүдтэй охин байж байна шүү. Хараад дурлахгүй хайрлахгүй байхын аргагүй тийм хөөрхөн охин.

Утсыг чинь тэндээс олж авлаа чи азтай байна шүү гээд өгтөл урдаас мөнгө өгөх гэхэд нь ийм хөөрхөн охины дугаарыг авж чадахгүй бол эр хүнээ байж эрхий хуруугаа огтлъё /жоохон хэтрүүлэв/ гэж дотроо бодоод шууд л мөнгө яахын бэ дугаараа л өгчих гээд хэлчлээ. Тэгтэл харин дуртай нь аргагүй дугаараа өгөөд хичээлтэй гэдгээ хэлээд яваад өгвөө. Ингэж л би тохиолдлоор түүнтэй учирсан юм даа. Түүнээс хойш байнга мсж бичиж ярьж сүүлдээ уулздаг боллоо. Тэгэж бие биендээ татагдасаар байгаад л үерхсэн юм. Эхэндээ бол сайхан л байлаа. Хамт кино үзнэ, гэрт нь хүргэж өгөхдөө хөтлөлцөөд алхана, алхах зуураа элдвийн зүйл ярисаар зам ч хурдан өнгөрнө. Тэгж явсаар хичээл сургууль ч амарч бид хоёрт хамт байх цаг өшөө нэмэгдэж байлаа. Тэр минь надад анхны бүхнээ өгсөн. Би өөрийгөө их азтай бас түүнийгээ хэнд ч хэзээ ч алдахгүй гэж бодож явсан минь долоо хоногийн өмнө талаар боллоо. Би түүний утсыг санамсаргүй үзэж байгаад 1 залуутай бичсэн мсж-г нь уншсан юмаа. Хайртай дуртай санаад байна нтр гээл зөндөө л юм бичсэн байна лээ. Заримдаа надтай уулзах ч үгүй утсаар ч ярихгүй утсаа ч авахгүй хэд хоночдог байсан. Тэгээл тэгсэн ингэсэг гэж шалтаг хэлэхэд нь би итгээд л.

Яс юман дээрэ бол тэр залуутайгаа л уулзаж учир ургуулж явсан байна лээ. Би түүнд мсж тэр залуу нтрийн талаар уншсанаа ерөөсөө хэлээгүй ээ. Нэгэнт ийм охин гэдгийг нь мэдсийм чинь салъя гэхээр чадахгүй юм энэ чигээрээ хамт байя гэхээр бас болохгүй юмаа. Би арай л хэтэрхий ихийг нуршчихлаа уучлаарай. Ах эгч үе тэнгийхэн минь элдэв үг бичилгүй зүгээр л надад туслаач би яахаа ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна.