Коронавирусийн сэжигтэй тохиолдол манай улсад 170 бүртгэгдсэн. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хугацааг гуравдугаар сарын 30-ны хүртэл сунгаад байгаа билээ. Ингэснээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавьсан хөл хорионы хугацаа ч мөн сунгагдсан. 

Тэгвэл хорио цээрийн энэ үед иргэдэд хяналт тавих үүднээс “эргүүл” гаргахаар болсон. Гуравхан хоногийн дараа сар шинэ тохиох гэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн зарлигаар тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Учир нь коронавирус нь хөл хөдөлгөөн их үед тархах маш өндөр эрсдэлтэй гэж тооцогдож байгаа юм.