Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчийг хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Хэрэг энэ сарын эхээр гарсан бөгөөд шүүгчийн гарт амиа алдсан байж болзошгүй иргэн нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бурхны шашны нэгэн хийдийн лам байсан аж.

Тэрбээр шүүгчийнд очиж сархад хүртсэн бөгөөд шүүгчийн гэрийн  цонхоор унасан гэх мэдээлэл байна.  

Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газрынхнаас лавлахад “Манайд энэ хэргийг шалгаагүй. Харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Бид энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албын татах буулгаснаас хойш шүүх, прокурор, тагнуул, цагдаагийнхны үйлдсэн гэмт хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгадаг болсон тул хэргийг АТГ-т шалгаж байгаа нь энэ юм.