Украины Киев хотод оршин суудаг, блог хөтөлдөг Настья Покришчук этгээд төрхөөрөө цахим орчинд 150 мянга гаруй дагагчтай нэгэн.

Тэрбээр этгээд төрхөөрөө л олонд танигдсан гэхэд болно. Энэ жил 30 нас хүрсэн тэрбээр өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус байсан учир гоо сайхны хагалгаанд орохоор мөнгөө цуглуулж эхэлжээ. 

Харин хангалттай мөнгөтэй болж, уруулаа томруулан хацарны ясаа мөн томруулжээ. Хэд хэдэн удаагийн хагалгаанд орж 7,8 мянган рубль зарцуулжээ. Одоо бол тэрбээр өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд нэмж хөхөө томруулахаар төлөвлөж байгаа аж. 

Харин энэ удаагийн гоо сайхны мэс засал нь арай үнэтэй учир найзуудаасаа санхүүжилт цуглуулж байгаа гэнэ.