Улаанбаатар хотын aвтозамын ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн засаг дарга захирамж гаргаснаар хөдөлгөөнд оролцож буй автомашиныг дугаараар нь хзгаарлан замын хөдөлгөөнд оруулдаг болсон.

Харин энэ зун нийт нийслэлийн 45 байршилд өрнөж буй зам гүүрийн шинэчлэл, засвар цаг хугацаандаа дуусвал автохэрэгслийн дугаарын хязгаарлалтыг 11 сард цуцлана хэмээн Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл хэлжээ. Түүний энэхүү дугаараар хязгаарлах шийдвэр олон хүнийг бухимдуулж, мөн чамгүй олон хүнийг баярлуулж сүлдээ бүр машин нь явахгүй өдрөө жолооч нар хошигнон “Бат-Үүл ганц өдөр унаад өгье” гэсэн хэмээх яриа гарах болсон.

Юутай ч Үүл дарга “хувьдаа машингүй” болохоор иргэдийн машиныг зээлж  бас хадгалж өгдөг байсан цаг ард үлдэхнээ.