“Охин чамтай”, “Дурлал хаа ч “ зэрэг дуугаараа нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан  “Boomtown” хамтлагийн залуус өдгөө тус тусын уран бүтээлээ туурвиж амжилттай ажиллаж байгаа юм.

.Анх бүжгийн хамтлагаар гарч ирсэн залуус зөвхөн бүжиглээд зогсолгүй дуулж, жүжиглэж өөр өөрсдийн өнгө төрхөөр урлагийн салбарт гялалзаж явна. Тус хамтлагийн гишүүд нэгэн хүсэл мөрөөдлийн дор нэгдэж, түүндээ хүрэхийн төлөө хамтдаа зүтгэж өнөөдрийн амжилтад хүрцгээсэн. Тэдний дунд хамгийн нандин нөхөрлөл байдаг хэмээн уран бүтээлч залуус маань хэлдэг.

                    Ингээд “Boomtown” хамтлагийн гишүүн “ЭМОЦИ” продакшины жүжигчин  С.Тэмүүжин, жүжигчин М.Баярбат нарын фотог сонирхуулж байна. Бид жүжигчин М.Баярбатыг “Хэцүү анги” киноны Тэнүүний дүрээр хэдийнэ мэдэх билээ. Харин С.Тэмүүжин хошин урлагийн хамгийн отгон продакшинд харъяалагдаж уран бүтээлээ туурвиж байна.