Би та бүхнээс зөвлөгөө хүсэж байна. Юу гэхээр манай хүн ажлынхаа хүүхэнтэй явалдаад хоёр жил гаруй болж байгааг олж мэдлээ. Уг нь хуучин ажлаасаа гараад жил болж байгаа юм. Тэгсэн тэр хүүхэн нь залгаад чат бичээд юм байна. Тэгээд тэр хоёр уулздаг байжээ. Манай хүн хөдөө явж хийдэг ажилтай байсан юм. Тэгснээ хөдөө явж ажилмааргүй байна гээд гэртээ нэлээдгүй хугацаанд суусан. Өвлөөс л нэг юм хайж энд ажилладаг компанид ажилд орсон.

Нөгөө хүүхэн нь бас хөдөө явдаг байж байгаад ажлаасаа гарч энд байдаг ажилд орж. Тэр хоёр амралтын хоёр өдөртэй байж тэрийгээ надаа ганцхан бүтэн сайн өдөр л амарна. Одоо яахав дээ хөдөө явж ажиллаж байснаас дээр гээд л мунхруулж байсан байна. Би яах уу?