Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж жирэмсэн эхэд хагалгаа хийж, эх, нярайн амь насыг аварсан байна.

Жирэмсэн эх Б.С нь  таталт өгснөөс хүүхдийг төрүүлэхэд хүндрэлтэй болж, эх, ургийн амь насыг яаралтай аврах шаардлагатай болсон аж. Аймгийн төв рүү авч явах тохиолдолд цаг алдах нөхцөл байдал үүсчээ. Иймээс малчны хотонд хагалгааг хийхээс аргагүй болж, нөцөл байдалдаа тохируулан цаг алдалгүй арга хэмжээг авч ажилласнаар хагалгаа ч амжилттай болж, эх амаржжээ. 1800 грамм жинтэй, охин мэндэлсэн байна. 

Одоо эх, нярай аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.