Казак түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казак ёс заншилыг сурталчилах" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан болон казак залуучууд казак түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, ярилцах юм байна. Өдөрлөгийн үеэр Казах ардын дуу, домборын аялгуу сонирхуулах, зочид төлөөлөгчдийг тусгайлан бэлдсэн казах үндэсний гэрт урьж, Наурыз көже уулгаж, казах үндэсний идээ будаагаар дайлж, танилцуулах юм байна. Энэхүү үйл ажиллагаа нээлттэй бөгөөд сонирхсон хүн бүр хүрэлцэн ирж, казак үндэсний уламжлал, соёл, идээ будааг сонирхох боломжтой аж.