Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын сан олон улсад нэр хүндтэй дараахь цахим санг нэг жилийн хугацаанд ашиглах боломжтой боллоо. Та бүхэн ХЗҮХ-ийн Номын сангаас тус цахим сангууд руу хандаж үнэ төлбөргүй судалгаа, шинжилгээний өгүүлэл, илтгэл, ном, гарын авлагыг ашиглаарай.

Annual Reviews

http://www.annualreviews.org/

Био-анагаах, амьдрах ухаан, байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбаруудын бүтээлүүдэд жил бүр бүхий л талаас нь нэр хүндтэй эрдэмтэд өндөр түвшиний дүгнэлтийг оюутан, судлаач нарт зориулан хийдэг.

Салбарууд:

  • Biomedical/Life Sciences
  • Physical Sciences
  • Social Sciences
  • Economics

 

Liverpool University Press

http://online.liverpooluniversitypress.co.uk/

Liverpool University Press (LUP) нь 1899 онд байгууллагдсан Их Британи улсын түүхэнд хамгийн эртний гурав дахь их сургуулийн хэвлэлийн газар. Тус хэвлэлийн газар нь салбарын нэр хүндтэй шагнал бүхий хурдацтай хөгжиж байгаа бөгөөд жил бүр 75 ном, 25 эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг уран зохиол, орчин үеийн хэл, түүх, визиуал соёл үндсэн салбаруудаар гаргадаг. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь уран зохиол, хэл, соёл судлал, шашин судлал, төлөвлөлт-planning салбарууд зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбартаа нэр хүндтэй.

 

Sage Journals

http://www.sagepub.com/

Дэлхийн нэр хүнд бүхий 400 гаруй мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран шинжлэх ухааны бүхий салбарын 900 орчим мэргэжлийн сэтгүүлүүд бүхий Шинжлэх ухаан, Технологи болон Анагаахын салбарын тэргүүлэх хэвлэн нийтлэгч. 2014 оны JCR – Journal Citation Reports –д Sage-ийн нийт сэтгүүлийн 60% багтан орсон байдаг.

Үндсэн салбарууд

  • Хүмүүнлэг
  • Нийгмийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухаан, Техник, Эрүүл мэнд