Энэ сарын 21-ний өдөр буюу ирэх бямба гаригийн 19:30 цагт НӨАТ-ын ээлжит сугалаа болох ажээ. “Боловсрол суваг” телевизээр сугалааны тохирлыг орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм байна. Супер сугалааны шагналын сан 250 сая төгрөг. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа дөрөвдүгээр сарын 20-ны 23:59 цагаас өмнө www.ebarimt.mnцахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой.