"Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Ташаа мэдээлэл байна. Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэх хариултыг өглөө.