Өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ төлөө амьдарсан юм. Том хүү минь 23тай аав болж, хань бид 2 эмээ өвөө болсон гэж дуулаад ямар их баярлаж, бэрээ гуйх тухай ярьтал хүү минь гунигтайгаар намайг аав нь гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гэх юм.

Бурууг хүүдээ өгөөд охиний ээжтэй ярьж уучлалт гуйж, бэрээ гуйх тухай ярьтал манайхыг ядуу гэр хороололд гэрт амьдардаг болохоор охиноо өгөхгүй гэнэ. Хүүд минь байртай болоод машинтай болохоороо ирээрэй гэж хэлсэн гэнээ. Би хүүхдүүдээ сургахын тулд амьдарсан болохоос хөрөнгө цуглуулж чадаагүй бидний буруу гэж үү. Өнөөдөр хүүхдүүдээ хүнтэй суухад хоосон хашаа авч өгөөд байшин барьж өгнө л гэж бодож байсан юм.