Ч.Чинбат: “Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. Гэр бүлийн нууц гэж байх ёстой. Чи гэр бүлээ хамгаалах ёстой болохоос бусдад ад болгох ёсгүй" гэж хэлсэн
3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын хувийн амьдрал, гэр бүлийн маргаан олон нийтийн анхаарлын төвд хэдийнэ орсон.
Түүний экс нөхөр Б.Наранцацралт өмнө нь Ундрамтай холбоотой бичлэг, мэдээллийг олон нийтэд цацаж, дуулиан шуугиан тарьж байсан билээ.
Харин саяхан Ч.Ундрамын аав, "Өсөх зоос" компанийн захирал, бизнесмэн Ч.Чинбат "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүргэнээ хатуу шүүмжилсэн байна.
“Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. Гэр бүлийн нууц гэж байх ёстой. Чи гэр бүлээ хамгаалах ёстой болохоос бусдад ад болгох ёсгүй' гэж хэлсэн. Охин, хүргэн хоёр маань албан ёсоор салсан. Маргааны эхлэл нь нөхрийн буруугаас үүдэлтэй. Тэр үед охин маань Их хурлын гишүүн болчихсон, хөрөнгө орлогоо ил тод мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл нөхөр нь хөрөнгө орлогоо нууж байсан. Энэ нь асуудал үүсгэсэн” хэмээн Ч.Чинбат онцолжээ.
Түүнчлэн тэрбээр хүргэн нь өөрийнх нь удирддаг барилгын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "их хэмжээний мөнгө хулгайлж, хувийн өрөө дарахад ашигласан" гэх ноцтой зүйлийг ярьсан байна.
“Тийм хүнтэй амьдарна гэдэг хэцүү л дээ. Харин би өөрийгөө "Ерөнхий сайд", эхнэрээ "Ерөнхийлөгч" гэж нэрлэдэг. Би мөнгийг олж, ажлаа хийнэ. Эхнэр маань ерөнхийд нь удирдаад явна. Эхнэр маань ч сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг. Охин, хүргэн хоёрын төөрөг нь тийм л байж дээ гэж боддог” хэмээн тэрбээр ярьжээ.
эх сурвалж : People сэтгүүл
Зочин · 43 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh