250 ХОХИРОГЧТОЙ ЦАХИМ ЗАЛИЛАН ИЛЭРЧЭЭ
19 цагийн өмнө
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтнийг 2025 оны долдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилжээ.
Уг этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх зэрэг хуурамч зар нийтэлж, олон нийтийн итгэлийг олж аван, залилангийн гэмт хэрэг үйлддэг байжээ. Урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
-
Цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллийн үнэн бодит эсэхийг заавал шалгах;
-
Урьдчилгаа төлбөр өгөхөөсөө өмнө тухайн бараа, үйлчилгээний бодит байдлыг нягтлах;
-
Эргэлзээтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад шууд мэдэгдэх;
Иргэдийн анхаарал, хянуур байдал нь цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал хамгаалалт юм.
Зочин · 15 цагийн өмнө
VANXANDI SEXSYGR XUCHINDX ERTEI BOOBN LAW XXN
Зочин · 15 цагийн өмнө
ANUSDI80955877BOOW XXNO SEXSEER
Зочин · 16 цагийн өмнө
ХАЙХРАМЖГҮЙ 250 иргэн залилуулжээ
Зочин · 18 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh