Өмгөөлөгч Б.Мэргэн: Би Э.Болормаа гишүүнийг гүтгэсэн нь тогтоогдвол ял авъя. Харин гүтгээгүй бол та гишүүнээ өг
өчигдѳр
Өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн цахим хуудсандаа “Э.Болормаа гишүүн намайг өөрийг нь гүтгэсэн гэж бичжээ. Гүтгэлээ гээд цагдаад өгчих. Гүтгэсэн нь тогтоогдвол би ял авъя. Гүтгээгүй бол та гишүүнээ өг. Амархан шүү дээ” хэмээн бичсэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Э.Болормаа гишүүн таны тухай арай өөр асуудлаар цахим хуудастаа бичсэн байсан. Та үүний талаар ярихгүй юу?
-Гишүүн өөрийн сошиал хуудсандаа Ц.Цэрэнпунцаг гэж бичээгүй ч түүний хүүгийн зодооны хэргийн талаар бичсэн. Мөн би энэ хэргийн араас эцсийг нь тултал явна. Бодвол намайг гүтгэсэн Б.Мэргэн өмгөөлөгч өмгөөлнө биз гэсэн. Намайг Э.Болормаа гишүүн өөрийнх нь оронд Ц.Цэрэнпунцагийг гишүүн болгох гээд байна гэж хардаад байгаа юм. Яагаад гэвэл тухайн тойргоос 10 хүн гарсан. Харин 11 дэх хүн нь Цэрэнпунцаг. Би 2008 оноос хойш сонгууль бүрд нам харгалзахгүй хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Манайх хуулийн ферм, ажлаа хийж байгаа шүү дээ. Жил бүр өөр, өөр хүнтэй ажилладаг. Харин 2024 оны сонгуулиар манай хуулийн ферм Ц.Цэрэнпунцаг гэдэг хүнд зөвлөгөө өгсөн. Гэхдээ ганцхан энэ хүнд хуулийн зөвлөгөө өгөөгүй. Өөр олон хүн байсан. Ц.Цэрэнпунцагийн хувьд Э.Болормаа гишүүний дараа 11-д жагссан юм. Тиймээс намайг Ц.Цэрэнпунцагт зөвлөгөө өгч байсан гэдэг утгаараа өөрийг нь унагах гээд байна гэж хардсан. Нэгдүгээрт, одоо Э.Болормаа гишүүнээсээ хасагдсан ч Ц.Цэрэнпунцаг оронд нь гишүүн болохгүй. Дахиад сонгууль явна.
Хоёрдугаарт, Ц.Цэрэнпунцаг гэдэг хүн ийм зүйл яриагүй. Сонгууль дууссаны дараа үр дүн ийм хойно хэнтэй маргах вэ гээд өнгөрсөн. Уг нь Э.Болормаагийн хэрэг үүсэхээс ч өмнө тухайн тойргоос гарсан хоёр гишүүн мөнгө тараасан хэргээр Завханы цагдаа дээр шалгагдаад шүүх рүү шилжсэн. Сонгуулийн дүн дөнгөж гарсны дараа тухайн хоёр гишүүний ухуулагч нар мөнгө тарааж байгаад баригдсан асуудал юм. Миний үйлчлүүлэгч бол сонгуулийн үр дүнг шууд хүлээн зөвшөөрөөд нэг намын хүмүүс учраас асуудал үүсгэхийг хүсээгүй. Гэхдээ миний хувьд бол орхиогүй.
-Та яагаад орхиогүй юм бэ?
-Яагаад гэвэл би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд таван жил ахлах хуульчаар ажиллаж байсан. Үндэсний аюулгүй байдлын талаар чамгүй ойлголттой гэж өөрийгөө боддог. Миний магистрын дипломын ажил ч иймэрхүү сэдэвтэй байсан. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдалд маш том сөрөг нөлөө үзүүлэх асуудал юм. Э.Болормаа гишүүн бид хоёрын гол асуудал бол сонгуулийн хандив шүү дээ. Гадаадын компаниас хандив авна гэдэг нь тухайн компанийн бодлогыг дотооддоо хэрэгжүүлж, захиалгыг нь биелүүлэх магадлалтай нөхцөл байдал юм. Улсын хууль баталж, бодлого боловсруулах ёстой Их хурлын гишүүн нь ийм нөхцөлд орвол юу болох уу. Манай улсын бодлогод гадаадаас хэн нэгэн нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Тусгаар тогтнол, Батлан хамгаалах салбарт хүртэл аюултай асуудал. Их хурлын гишүүн болох эхний алхам нь хүртэл хууль зөрчсөн. Гишүүн болоод цаашид хууль биелүүлнэ гэх баталгаа нь өөрөө эргэлзээтэй биз дээ.
-Та Э.Болормаа гишүүнийг огт гүтгээгүй гэх байр сууриндаа бат зогсох уу?
-Постын хувьд намайг гүтгэсэн Мэргэн өмгөөлөгч өмгөөлнө биз гэж бичсэн байсан. Э.Болормаа гишүүн бол гадаадын компаниас хандив авсан асуудлыг хөндсөн нь гүтгэлэг гээд байгаа юм. Тэгвэл нэгдүгээрт, хувийн аудитын дүгнэлт гаргасан газрын хууль бус хандив байсныг хүлээсэн албан бичиг бий. Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар үүнийг үгүйсгээгүй. Нэгэнт болоод өнгөрсөн учраас бид нар арга хэмжээ авч чадахгүй гэх хариу өгч байгаа. Гуравдугаарт, нээлттэй эх сурвалж “Open data” харж болно. Хамгийн гол нь Э.Болормаа гишүүн өөрөө хандив авснаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн. Харин өөрийгөө зөвтгөхдөө тухайн үед Монгол компани байж байгаад надад хандив өгснийхөө дараа нэрээ солиод гадаадын хөрөнгө оруулалттай болсон. Би дараа нь буцаагаад авсан мөнгөө шилжүүлсэн гэж яриад байгаа юм. Хулгай хийгээд баригдаад би буцаагаад өгсөн шүү дээ гээд ял эдлэхгүй өнгөрдөггүй биз дээ. Өөрийн үг үйлдэл бүрээрээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл би Э.Болормаа гишүүнийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэдгийг ярихаар яагаад гүтгэлэг болдог юм. Намайг Э.Болормаа гишүүн өөрийг нь гүтгэсэн гэж үзэж байгаа бол шууд цагдаад өг. Цагдаа намайг шалгаад гүтгэлэг гэж тогтоовол худал мэдээлэл тараасан хэргээр би ял авна.
Үнэхээр Болормаа гишүүнийг гүтгэж, олон нийтэд худал мэдээлэл тараасан бол ял авъя. Эсрэгээрээ намайг худал мэдээлэл тараагаагүй гэдэг нь тогтоогдвол Э.Болормаа гишүүн хууль зөрчсөн болно. Тиймээс гишүүний суудлаа өг. Өөрийнх буруу учраас сошиалд бичихээс хэтрэхгүй. Харин өөрийнх нь зөв байсан бол намайг аль хэдийн цагдаад өгсөн байгаа.
А.Даваадулам
Зочин · 12 цагийн өмнө
BOOW XXNO80955877BOOWN GUN DOLOON
Зочин · 12 цагийн өмнө
SAWI80955877
саран-очир · 15 цагийн өмнө
мэргэн гэх энэ залуугийн зөв . хууль зөрчсөн бол хэнч хариуцлага хүлээдэгл байвал сайн байна. ийм байж л шудрага ёс тогтоох тухай ярина
Зочин · өчигдѳр
ene Mongol er zuv dugarsan zuv demjej bna naad gadnii gar hul bool hulgaich Э.Болормаа shorond yaliin ugj yavuulah estoi ene zaluug demjej bna
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ANUSN80955877