Өчигдөр цахим орчинд цацагдсан бичлэгээс харахад Х.Хүслэн, Ц.Санжаачойпэл нар машинд суугаад явж байхад хэдэн залуус хаалгыг нь онгойлгоод цохиж, өшиглөсөн байдаг.

Энэхүү бичлэгийг хохирогчийн эгч тайлбарлахдаа зодоон болоод дууссаны дараа буюу сүүл үеийн бичлэг байна хэмээн мэдэгдсэн юм. 

Үүнээс үүдэн Х.Хүслэн гэмтэл авсан ба гэмтлийн зэргээ тогтоолгохоор цагдаад хандсан байна. Х.Хүслэн нь бидний мэдэх Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны эхний дугаарын оролцогч юм. 

Түүнчлэн түүний талаар буюу гэмтэл авсан гэх зургууд тайлбартай зургууд цахим орчинд тарж эхэлжээ.