• Санал болгосон

Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын Үндэсний VI судалгаанд 6–11 насны сурагчдын хичээлдээ явахын өмнөх хооллолтын дадлыг тусгайлан судалжээ.

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. 

Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа

Энэ гурван зүйл бол уг нь хүнээ боддог нийгэмд зүгээр л анхдагч хэрэгцээ юм шүү дээ. Гэтэл ард түмнийхээ ийм заяагдмал хэрэгцээ, эрхийг ч хангачихаж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс угтан ирж буй сонгуулиудад хариуцлагатай, ухамсартай хандсан нь бидний ирээдүйн амьдралыг шийднэ.

Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье

Нэг хүн нэг платформд нэг үндсэн, баталгаажсан хаягтай байх зарчмыг мэдээллийн хамгаалалт, шударга хэрэгжилттэй хослуулж чадвал сошиал орчны итгэлцэлд бодит ахиц авчирна. Хэлсэн үг эзэнтэй, хийсэн үйлдэл хариуцлагатай байх зарчим цахим орчинд ч үйлчлэх ёстой.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус худалдан авалт сүүлийн жилүүдэд маргаан, хардлага, авлигын хэрэгтэй нэр холбогдож ирсэн. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “Ногоон автобус”-ны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад автобус худалдан авах шинэ тендерүүд дахин эргэлзээ дагуулж эхэллээ.



Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн and ldquo;Улаанбаатар and rdquo; пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо.Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна.Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн and quot;Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх and quot; зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын and ldquo;Улаанбаатар брэнд and rdquo;-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн Нийслэлийн Улаанбаатар театрын and ldquo;Хангарди and rdquo; үндэсний хөгжмийн найрал (Удирдаач Б.Эрхэмбаяр), театрын дуучид бүтээлийн дээжээс толилуулсан юм.Ёслолд хөгжмийн зохиолч, яруу найрагчид, хөгжим судлаачид, театрын үе үеийн уран бүтээлчид, пянз цуглуулагчид оролцлоо.

дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой and ldquo;Нийслэлийн өдөр and rdquo;-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн and ldquo;Өргөө and rdquo; байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний and ldquo;Нийслэлийн өдөр and rdquo;-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва and ldquo;Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл хөгжил нь Монголын төр, шашин, соёлын түүхэнд гүн мөрөө үлдээсэн Өндөр гэгээн Занабазарын өргөөтэй салшгүй холбоотой. Өндөр гэгээн Занабазарын түүхэн үйл хэрэг, урлаг, соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр нь монголчуудын оюун санаа, үндэсний өв соёлын салшгүй хэсэг бөгөөд бидний бахархал, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин өв юм.Өнөөдрийн Улаанбаатар хот бол Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын төв төдийгүй улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн манлайлж буй их хот билээ. Бид хотынхоо ирээдүйг бүтээн байгуулахын зэрэгцээ өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёлын өвөө хадгалан хамгаалж, орчин цагийн хөгжилтэй уялдуулан хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй. Энэ удаагийн ойгоор Эзэн богд Чингис хааны эш хөрөг, монголчуудын түүхэн ой санамж, хэл соёл, үндэсний ухамсар, оюун санааны үнэт өв болсон Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, монгол түмний сэтгэл зүрх, нүүдэлчин ахуй, үндэсний бахархлыг аялгуу эгшгээрээ илэрхийлдэг нийслэлийн сүлдэт морин хуураа цэнгүүлж байна and rdquo; гэлээ.

дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, and ldquo;Улаанбаатар and rdquo; соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва and ldquo;Улаанбаатар and rdquo; пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв. and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, and ldquo;Авьяасаар бүтээсэн 20 жил and rdquo; уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо. and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн and ldquo;Миний Улаанбаатар and rdquo;, and ldquo;Дөрвөн уул and rdquo;, and ldquo;Хангарьдын дуулал and rdquo;, and ldquo;Үйлсийн сайхан Улаанбаатар and rdquo;, and ldquo;Улаанбаатарын тухай дуу and rdquo;, and ldquo;Улаанбаатарын үдэш and rdquo;, and ldquo;Хангарьд and rdquo;, and ldquo;Модун and rdquo;, and ldquo;1963 and rdquo;, and ldquo;Ай наанаа and rdquo;, and ldquo;Айсуй хүлгийн төвөргөөн and rdquo; зэрэг хөгжмийн бүтээл багтжээ.Түүнчлэн Үндэсний хөгжмийн and ldquo;Хангарди and rdquo; найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын and ldquo;Хангарьд and rdquo;, С.Мөнхбатын and ldquo;Модун and rdquo;, О.Чинбатын and ldquo;1963 and rdquo;, Х.Алтангэрэлийн and ldquo;Тусгаар Монгол улс and rdquo; удиртгал, Р.Бат-Эрдэнийн and ldquo;Айсуй хүлгийн төвөргөөн and rdquo; зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.Мөн and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын and quot;Үзэсгэлэнгийн танхимд and quot; болно.

дэлгэрэнгүй

Өчигдөр буюу 2026.10.21-ний өдрийн 19:50 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Эл дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоожээ.Гал түймрийг 10 дугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт бүрэн унтрааж, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ.Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажиллажээ.Гал түймэр унтраах ажиллааанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч, 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

дэлгэрэнгүй