Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр орой нээнэ
6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамжинд байрлах Урт цагааны барилгыг буулгаж, шинээр байгуулж байгаа 107 автомашины далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр/2025.07.08/ орой 21:00 цагт нээнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 26.5% ногоон байгууламжтай, задгай театр, иргэд суух сандал, гэрэлтүүлэг, будант оргилуур, усан толио, явган хүний зам, зах хэсгээр саравчтай, ногоон байгууламж нь гарцтай байна.
Харин багц хоёр болох гурван давхар, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг есдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж байгаа билээ.
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN DYRTAI XXN VANAGLMR XALYYXN SEXSDX80955877
Зочин · 6 цагийн өмнө
DYYDLGN80955877ANUSN SEXSY