Зургаа дахь удаагийн сарлагийн наадам Хөвсгөл аймагт болно
4 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” арга хэмжээ долоодугаар сарын 21-22-ны өдрүүдэд болно.
“Сарлаг”-ийн баяр наадам хүрээгээ тэлсээр аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл нутагт зургаа дахь удаагаа болох гэж байна. Наадмыг зохион байгуулснаар сарлаг үхрийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо. Мөн наадмын үеэр зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж гарах болсныг олон удаагийн арга хэмжээгээ харуулжээ.
“Хоймор нутаг – Сарлаг наадам 2025” арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, тохоштой ганган сарлаг үзүүлбэр, сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн болохоос гадна үндэсний бөхийн барилдаан, сур харвааны шилдгүүдийг тодруулна.
“Сарлаг”-ийн наадмыг санаачлагчид олон арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Сарлагийн түүхий эдээр химийн хольцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, малчид, хоршоод, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, аялал жуулчлалын нэг хэсэг болгон өргөжиж байгааг олон удаагийн арга хэмжээ харуулжээ.
Хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг Хөвсгөл нутгийнх болжээ. Хөвсгөлийн 22 сумын малчид 174800 гаруй толгой сарлаг маллаж байна. Мөн энэ удаагийн наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид орлогынхоо 30 гаруй хувийг сарлагаас авдаг байна.
Ташрамд дуулгахад, 2024 онд улсын хэмжээнд 13 аймгийн 132 суманд нийт 999.400 гаруй толгой сарлаг тоологджээ
Зочин · 3 цагийн өмнө
ALNI SEXSYGR ANUSN SEXSEER80955877BOOB LAW XXN