Хязаалан насанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн түрүүллээ
10 цагийн өмнө
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээнуу мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
256 хязаалан бүртгүүлснээс 61 хязаалан сэрвээний өндрөөр хасагдаж 195 хязалаан стандарт хангаж уралдлаа.
Айргийн тавд хурдалсан хурдан хязаалан насны морьдыг танилцуулъя.
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн,
2. Ховд аймгийн Чандмань сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халтар халзан,
3. Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар,
4. Говь-Алтай аймгийн уяач Б.Гантулгын бор,
5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач А.Наранбаатар хар хязаалан айргийн тавд хурдаллаа.
Зочин · 9 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh