Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, Нарны гүүрний урд талд гэхэд авто зам дээр борооны ус маш их хэмжээгээр тогтдог байлаа. Өчигдөр Улаанбаатар хотод өглөөний 05:00 цагаас эхлэн 19:00 цаг хүртэл 23-32 мм хур тунадас үргэлжлэн орсон.
Ахмадууд хаанаас энэ үйлчилгээг авах талаарх мэдээллийг харьяа хороо, сумынхаа нийгмийн ажилтан эсвэл аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, Ахмадын байгууллагаас авах боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивалийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай ярилцлаа.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оноосон.
Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна
3. “Гишүүний таван тэрбум” гэх гишүүдийн саналаар тавигдаж буй төсвийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагууд, Улсын төсөв нэгдсэн байх шаардлага зэргийг хангаж байгаа талаар асууж тодруулахаар тусгажээ.
Жишээлбэл, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 22 настай эмэгтэй мансуурч, эцэг эхийгээ зодож байгаа талаар дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ээж нь өгчээ. Ингэснээр тус эмэгтэйд ял, шийтгэл оноолгүйгээр СЭМҮТ-д эмчлүүлж, цаашлаад эцэг эхтэй нь зөвлөлдөж ОХУ-д эмчилгээнд явуулж эмчүүлсэн байна.