Герман жуулчныг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
3 цагийн өмнө
Энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цог · 1 цагийн өмнө
Элийрээд байхгүй наад Монголоо тавьж явуул. Дээрэмдсэн байсан ч хамаагүй. Тун удахгүй фашистуудад уранаар чинь цөмийн бөмбөг хийгээд толгой дээр чинь хаяна. Урваж шарваж долоож байснаас зодсон нь дээр
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877