Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оноосон.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, заяагдмал болон хуулиар олгогдсон эрхүүд нь зөрчигдсөн, хэрэг шалгах явцад эрүүдэн шүүснийг нотолж прокурорын байгууллагын шийдвэрээр сулласан. Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь шүүхэд удаа дараа хандан сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч хурлын товыг зарлалгүй буцаасаар байна.

Монгол Улсын засгийн газраас Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг ноцтойгоор зөрчсөнийг тогтоох” ажлын хэсэг байгуулж, хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГ-ын гишүүд хохирсон иргэдийн нэр төрийг сэргээх, учирсан хохирлыг бодитоор тогтоон, нөхөн олговор олго.