Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа
3 цагийн өмнө
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, Нарны гүүрний урд талд гэхэд авто зам дээр борооны ус маш их хэмжээгээр тогтдог байлаа. Өчигдөр Улаанбаатар хотод өглөөний 05:00 цагаас эхлэн 19:00 цаг хүртэл 23-32 мм хур тунадас үргэлжлэн орсон.
Албаныхан наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх орсон бороонуудаас хамгийн их хэмжээтэй хур тунадас өчигдөр орсон гэж үзэж байна.
Энэ үеэр онцлууштай нь авто зам дээр урьд жилүүдийнх шиг их ус тогтсонгүй. Геодези, усны барилга, байгууламжийн газраас 5 байршилд ажиллаж, усыг соруулсан.
Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудад нийт 16 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 5 дуудлага мэдээлэлд зөвлөгөө өгч, 11 дуудлага дээр хариу арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна. Эдгээр бүх үр дүн нь нийслэл болон Геодези, усны барилга, байгууламжийн газраас борооны ус зайлуулах шугам сүлжээний ажилд ихээхэн хүч хөдөлмөр гаргаж, анхаарч ажилласантай холбоотой.
Нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог 24 байршлын судалгааг гаргаж, зураг төслийг боловсруулж ус зайлуулах шугам сүлжээг 2024 оноос угсарч эхэлсэн. 2025 оны байдлаар 15 байршилд шугам сүлжээг угсарч байгаа бөгөөд Нарны гүүрний урд, Энхтайваны гүүрний дор, Вокзал, Саппоро зэрэг байршилд уг шугам сүлжээг угсарсан. Ихэнх ажлууд дууссан. Харин нийт ажил есдүгээр сарын 30-нд багтан дуусах төлөвлөлттэй юм байна.
Өмнө нь Улаанбаатар хотын шугам сүлжээ аалзны тор шиг буруу төлөвлөлттэй, кабелийн шугам, цахилгааны шугам, цэвэр, бохир усны шугам нь бүгд хоорондоо огтлолцдог, шинээр шугам хоолой угсрахад хүндрэлтэй. Хуучин авто замууд дээр ус зайлуулах шугам хоолойг шийдээгүй төлөвлөлтүүд их байжээ.
Энэ бүх ажлыг цэгцэлж, борооны ус зайлуулах шугам хоолойноос гадна цэвэр, бохир усны зэрэг бусад шугам хоолойг шинэчлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг 2024-2026 онуудад эрчимтэй хийнэ гэдгийг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын геодези, усны барилга, байгууламжийн асуудлууд үе шаттай шийдэгдэнэ. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарна.
Зочин · 47 минутын өмнө
SAWN80955877
Зочин · 55 минутын өмнө
цахилгаан тасалдаг газрын дарга чойжоо гуай хүннү 2222 хорооллынхоо урдах усан паркаа шийднэ байгаа даа. Гэхдээ төрийн мөнгөөр биш түмнээс авсан мөнгөөрөө хийгээрэй. Төрийн мөнгөөр баяр наадам хийдэг шигээ бас битии идэж уух гээд дайраад байгаарай
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877