С.Дамжабавыг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилоод удаагүй байгаа билээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад буй. Үүнтэй холбогдуулан тус газрын дарга, удирдлага бүрэлдэхүүнд ийн өөрчлөлт хийсэн юм.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар болжээ.
"Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар нийслэл Улаанбаатар хотыг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.
тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-наас эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн карт уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг.
