Улмаар яллагдагч Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Сэншюү их сургуулиас мэргэжлийн сүмо руу орсон А.Сүхбатын аав нь Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ билээ. 2004 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн Б.Ариун-Эрдэнэ жүдо, самбогоор барилдаж явсан нэгэн.
"Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр (2026.05.22) боллоо. Шүүх хуралдаанаас сэтгүүлч Л.Баяржаргалыг суллах шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс түүнийг цагдан хорих үндэслэл арилсан, мөн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, авсан таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчиллөө.
эр дундаа сэтгүүлч, хуульч, нийгмийн ажилтнууд, байгаль хамгаалагчид зэрэг тодорхой бүлгийн хүний эрх хамгаалагчид дарамт, заналхийлэл, хууль зүйн болон сэтгэл зүйн дарамтад илүү өртөж байгаа нь хамгаалалтын тусгайлсан арга хэмжээ шаардлагатайгаас гадна, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Төрийн байгууллага дэргэдээ маш том хэвлэлийн албатай болсон. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдахад “Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн боловч өнөөдрийн байдлаар дэргэдээ хэвлэл мэдээлэл хэрэгсэл биш юм аа гэхэд маш том контентын үйлдвэрлэлтэй болчихсон.
