Энэ жилийн Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Харин долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
“Хамтын сонголт” намын зөвлөлийн дарга Т.Баярхүү “Шинэ мөнгөний бодлого”-ын үндсэн зорилтуудаа танилцуулсан юм. Түүний хэлснээр банкны зээлийн хүүгийн өнөөгийн тогтолцоог өөрчилж, санхүүжилтийн шимтгэл, үйлчилгээний төлбөрийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримтлах аж. Мөн аж ахуйн нэгж болон иргэдийн бизнесийн ашгийн татварын дээд хэмжээг арван хувиар тогтоох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Г.О нь Нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий хохирогч эмэгтэйчүүдийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүүтэй мөнгө зээлсэн гэх нөхцөл байдлын улмаас эрхшээлд нь байгаа байдлыг далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт (Бэлгийн мөлжлөг)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхэд;
Хүй долоон худагт хоёр өдөр бөхийн барилдаан, сур, харваа, сээр цохих, лам нарын балин тосон урлалын тэмцээн болж, үндэсний үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх хөтөлбөртэй байна.
Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
Монгол улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулсан.
