IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ
2026/06/23

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Харин долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын хоногт шилжүүлэхийг дэмжих эсэх санал асуулгыг www.Ikon.mn сайт явуулсан юм. Таван өдрийн турш санал асуулгыг нээлттэй явуулахад 2,655 хүн оролцсоны 85.4 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэвч уг хуулийн төслийг буцаан татсанаар бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал нөхөж амардаг болох асуудал шийдэгдээгүй үлдсэн. Нэгэнт хуулиар зохицуулж чадаагүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх боломжтой юм.
ЭНД ДАРЖ САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ.







Зочин · 2026/06/24
SAWNAA80955877
Зочин · 2026/06/24
Ард түмэн минь Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Зочин · 2026/06/23
TOMSGN DOLOOMR SADARLI TSENGEJ XALYYTSTL XUCHIN XNE NEG GOE SHAAX80955877
Зочин · 2026/06/23
BOOBN VANAGXN DOLOOMR80955877UILCHLN VAWALDAAD