Өнөөдөр эхэлж буй энэхүү шинэ хичээлийн жилд сурагчид танхимаар 32-34 долоо хоног хичээллэнэ. Харин бие даалтын хоёр долоо хоног нь улирлын амралттайгаа ойр таарч байгаа юм. Ийнхүү хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхдээ 2026 оны тавдугаар сард 10,000 орчим багшаас санал авсны үндсэн дээр шийдвэрлэснээ Боловсролын Яамнаас танилцуулж байв.
Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна. Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна. “Гэрт ойр сургууль” бодлогын хүрээнд 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана
Энэ түгжрэл чинь Монголын эдийн засаг 17 хувь хүрлээ гэж сагаж байх үеэс л бий болсон. Бүгд машинтай болчихоор түгжрэхгүй яах юм. Бүгд ядуурвал хотод л ачаалал нэмнэ. Тэгэхээр асуудлыг томоор нь харж чадахгүй байна.
