Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 61, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 гэмт хэрэг бүртгэгджээ
37 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 31-нд нийт 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 861, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 61, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 57 хүн эрүүлжүүлэгджээ. Түүнчлэн хоногийн хугацаанд залилах төрлийн 17 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.






