Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
34 минутын өмнө

Өнөөдөр "Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр" гэдэг үг хэн бүхний санаанд бууж байгаа байх. Энэ үг өдөр болгон санаанд орж ирээд байдаггүй гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ.
Яагаад ч юм "Есдүгээр сарын нэгэн" хүн бүрийн сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчийг мөнхлөн үлдээсэн болохоор тэр. Зуны амралт шувтарч, ээж аав хичээлийн бэлтгэлээ хийе хэмээхэд сэтгэл хөөрөн баясдаг. Хичээл орох урьд орой нь сэтгэл догдлоод маргааш шинэ хувцасаа өмсөөд сургуульд явна гэхээр л хөл газар хүрэхгүй хөөрцөглөн гүйдэг.
Энэхүү баясал одоо ч бяцхан дүү нарт минь байгаа. Хичээлийн шинэ жилийн мөнгөн хонх нь цангинаж, шинэхэн сурагч болж байгаа хүүхдүүд ангийн багштайгаа яг энэ цаг мөчид танилцаж суугаа.
-2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын онцлоготой танилц-
Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангиийн хөтөлбөр шинэчлэгдэж тоглонгоо цагаан толгойн үсгээ сурж, тоглонгоо тоо бодож, тоглонгоо уншиж сурна.
Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэж сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр хувьсах зардалтай, хүүхэд бүр халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлтгүй, ухаалаг, эрүүл аюулгүй, хүртээмжтэй сургуулийг хэлнэ.
Бид хүүхэд бүрийг ЖИЛД 1 УДАА ЭРТ ИЛРҮҮЛЭГ-т оруулдаг болно. Өнөөдөр сургууль бүр эмчтэй, хоол зүйчтэй, сэтгэл зүйчтэй болсон. Дүү нар минь ӨДӨРТ 15 МИНУТЫН ЦАГ ГАРГАЖ ЗААВАЛ НОМ УНШИЖ, УНШСАН ХЭСГЭЭ ОЙЛГОЖ, ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ СУРАХ хэрэгтэй.
Гэрийн даалгавар хийхэд заримдаа хэцүү, уйтгартай байдгийг Гэрийн даалгавар хийлгэх гэж айл өрх бүрт ямар уур амьсгал үүсдгийг бага ангийн хүүхдүүдтэй ээж аавууд, асран хамгаалагч та бүхэн сайн мэдэж байгаа.
Энэ хичээлийн жилээс ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ хийж ГЭРИЙН ДААЛГАВРЫГ ХӨНГӨН БОЛГОЖ өгөхийг зорьж байна.
Өнөөдрөөс эхлэн дунд ангид дэвшин суралцаж буй дүү нартаа захихад хичээлийн тоо, гэрийн даалгавраас бүү халшраарай.
Дүү нараа Англи хэл сурахад дөхөм болгох багшийн ур чадвараас үл харгалзан pearson платформ, тоглонгоо суралцах математикийн эдүтэн, байгалийн ухааны хичээлийг илүү ойлгомжтой болгох мозайк хөтөлбөрийг та бүхэндээ бид зориулсан билээ.
Ахлах ангийн босго алхаж буй дүү нар минь өнөөдрөөс эхлэн ирээдүйд ямар мэргэжилтэй болох сонголт чинь ямар хичээлийг илүү сонгох, гүнзгийрүүлэн үзэхээс хамаарна.
Ийм учраас та бүгдэдээ хамгийн хаана сурч, хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан “мэдлэ” платформийг бэлдлээ. Энэ жилээс сурч, амьдарч буй аймаг, дүүрэг бүрт чинь хамгийн ойр төрөлжсөн ахлах сургуульдаа сурах боломжийг бас олгож байна.
Эцэг, эх, асран хамгаалагч, багш нар бид хамтдаа МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ оюуны тамиртай, сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай болгож төлөвшүүлэх ёстой. Сурагч- багш- эцэг эх- асран хамгаалагч гурав тулгын гурван чулуу шиг бие биеэ дэмжиж сурч хөгжих ёстой.






