Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй аж.
Сүхбаатар дүүргийн иргэд бас нэлээд ирлээ. Тэрийгээ дагаад дүүргийн Газрын албатай холбоотой асуудлууд, СӨХ-дын талаар ч хүсэлт тавьлаа. Ер нь иргэдээ сонсож байж дараа дараагийн хийх ажил, хуулиудын санаачилга, ямар хуульд нэмэлт оруулах гээд олон зүйлээ тодорхойлно. Тиймээс ингэж уулзалт хийх нь маш чухал ажил боллоо гэж хувьдаа харж байна.
Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт авч, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид онцгойров.
Тухайлбал, 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв- Нарантуул худалдааны төв, Офицеруудын ордон- Нарантуул зах- Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчилнэ. Тус худалдааны төвүүдээр нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг бөгөөд тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэлээ.
114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгаа” гэсэн танилцуулгыг хийжээ.
