Монголын төр иргэдээсээ интернэтийн эрх чөлөөг дээрэмдлээ
2013/04/02
Ардчилсан нийгэмд дээрэм байдаггүй гэх яриа байдаг. Яриа ч гэж онол талаас нь яривал илүү зохилтой байх. Тэр хэрээр төрийн өндөрлөгт гарсан улстөрчид дор бүрнээ “Ардчилсан төр хэзээ ч иргэнээ, баялаг бүтээгчээ дээрэмддэггүй” хэмээн номчирхох нь бий.
Гэтэл бодит амьдрал дээр тэдний яриа оргүй хоосон мэт замхран алга болж, төр жинхэнэ утгаараа дээрэмчний дүрд хувирчихаад байна. Түүний нэг жишээ нь Харилцаа холбооны зохицуулах газрын гардан гүйцэтгэсэн дээрэм юм.
Энэ дээрмийн хохирогч нь улаанбаатарчууд бүгдээрээ. Тэр дундаа гэр хорооллынхон. Амьдралдаа хэрэгтэй бүхнийг худалдан авч чадахгүй ч гэлээ үр, хүүхдээ дэлхий нийттэй чөлөөтэй холбогдох замаар өөрөө, өөрийгөө хөгжүүлээсэй хэмээн хүсэгчид. Цаашлаад хилийн чанадад суугаа үр хүүхэдтэйгээ холбогдох гэж интернэт кафегаар нэг хашгирч, уйлж, инээж суудаг тийм л эгэл иргэд... Харамсалтай нь Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагуудад энэ санаачилга таалагдсангүй. Таалагдаагүй учраас Улаанбаатар хотын энгийн иргэдийн эрх ашигт үйлчлэх зорилготой байсан утасгүй интернэтийн сүлжээг бүхэлд нь тасалж, санаачлагчдынх нь “Хотоо бүхэлд нь WiFi-жуулна” гэх зорилгыг нухчин дарсан байх юм.
Уг төслийг хэрэгжүүлэгч нь “Гачуурт” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарч байгуулсан “Номсис” ХХК. Ком¬панийн зорилго нь дээр бичсэнчлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь интернэтжүүлэх. Тэр дундаа интернэтийн төлөө төлбөр төлж, амьдралдаа ашигтайгаар ашиглах боломжгүй байгаа тэр иргэдийг дэлхийтэй холбох. Энэ талаараа тус компанийн үүсгэн байгуулагч Г.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын гэр хорооллыг бүрэн WiFi-жуулахыг мөрөөдөн түүнийхээ төлөө ажиллаж байна” гэж байсан. Харин өнөөдөр тэрбээр “Харилцаа холбооны зохицуулах газраас уг төслийг нь зогсоосноор Улаанбаатарын нэг сая иргэдийг өндөр хурдны интернэттэй холбох ажлыг боомиллоо” хэмээх болж. Гол нь төслийг эхлүүлэх санаачилга нь бичиг цаас төдийхөн байсан бол өөр хэрэг. Гэтэл одоогийн байдлаар гэхэд 250 мянган иргэний ажиллаж, амьдарч буй орчныг WiFi-жуулахад бэлэн болоод байгаа юм.
Хамгийн инээдтэй нь Харилцаа холбооны зохицуулах хороо үүндээ ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд “Та нар хийхгүй. Төр үүнийг хийнэ” гэсэн ганцхан хариулт өгсөн гэдэг. Үндэсний хөрөнгө оруулагч өөрөөсөө бүхэл бүтэн таван сая ам.доллар гаргаж, өөрсдөө эрсдлээ дааж эхлүүлээд байхад шүү дээ. Хэрэв төр ийм хэмжээний санхүүжилт гаргаж, ажлаа эхлүүлсэн бол УИХ-ын 76 гишүүн нэг, нэгээрээ уралдаж очин тууз хайчлах байсан. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид бие дааж хийх гэхээр ингэж хааж, боодог аж.
Мэдээллийг илүү тодорхой болгоё. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй айлын хашаанд техник, тоног төхөөрөмжөө байрлуулж, 300 мянга орчим айлыг интернэтэд холбоход бэлэн болчихсон байгаа. Ирэх оны өдийд гэхэд мянга гаруй айлын хашаанд байрлуулснаар хоёр жилийн дотор сая хүнийг интернэтэд холбож амжих байж. Ингэснээр иргэд хоёрхон ам.долларын өртөгтэй интернэтийн сүлжээг хүссэнээрээ эзэмших боломжтой болно. Харамсалтай нь энэ бүхэн өнгөрсөн цаг. Харилцаа холбооны зохицуулах хороо өөрсдийн шийдвэрийг эргэж харахгүй л бол энэ бүх таатай нөхцөл бий болохгүй гэсэн үг. Улмаар “Номсис” компанийн залуус 76 тэрбум төгрөгөөр Монгол Улсын бүх сумыг, бүх аймагтай бүрэн утгаар нь WiFi-жуулах боломжтой гэх тооцоог хийсэн байдаг. Гэхдээ Улаанбаатарт хэрэгжүүлэхийг нь хориглож чадсан тэд хөдөө, орон нутаг руу бол бүр ч тавиулахгүй байж мэднэ. Энэ бол төрийн дээрмийн нэг жишээ.
Магадгүй иргэдээ харанхуй бүдүүлгээр нь үлдээж, дэлхийн хөгжлийг харах нүд, чихгүй байлгахыг хүссэндээ төр ингэж хатуу хандсан байж мэднэ. Эс бол төрийн нэрээр хөлжигсөд өөрсдийн халаасаа зузаатгах боломжийг олж харсандаа хэрэгтэй санаачилгыг нь таслан зогсоосон ч байж мэдэх юм. Энэ бол монгол төрийн үнэн нүүр царай. Нүүрэн дээрээ “Иргэдэд интернэт хэрэгтэй” хэмээн чанга гэгч нь тунхаглаж, сонгуулийн сурталчилгаа хийдэг хэрнээ нүүрнээс далд тэд ийм л ажил хийдэг аж. Үүнийг нь “Монголын төр иргэдээсээ интернэтийн эрх чөлөөг дээрэмдлээ” хэмээн тодорхойлж болох бөгөөд сайн үйлсэд саад мундахгүй гэдгийн үнэн жишээ нь энэ бөлгөө.
Г.Отгонжаргал
мал банди нар · 2014/02/12
тэнэгүүдээ гэр хороололд 1сая хүн амьдардаг ю******? тэгээд wifi хүлээж авах төхөөрөмжгүй бол яаж ашиглах юм. танайх насан туршдаа 300 мянган хэрэглэгчидтэй байж чадахгүй. энэ жаахан амьдралтай юм бичиж байлдаа... юу ч мэдэхгүй мөрөөдлөө бичиж гэнэ. мэдээж хэн та нарыг дур мэдэж зөвшөөрөлгүй юм хий гэсийн. юуны тулд зохицуулах хороо байгаа билээ...зохицуулахын тулд байгааа. өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм.
ochko · 2013/04/03
Сүүлийн үед Улуснэт компаний талаар иргэдийн гомдол санал тасрахаа болисон гэхэд хилсдэхгүй. Тус компаний үйлчлүүлэгчдийн дунд интернэтийн үйлчилгээний чанар, төлбөртэй холбоотой таагүй яриа ердийн үзэгдэл болтлоо ам дамжин яригддаг. Явсаар энэ бүхэн нь тэсэрч саяхан Улуснэт компаний эсрэг хохирогчдын холбоо байгуулагджээ. Уг холбоог тухайн компаниас интернэтийн үйлчилгээ авдаг болон өмнө нь үйлчлүүлж байсан иргэд эрхээ хамгаалах зорилгоор үүсгэн байгуулсан юм байна. Тэд Улуснэт компаний интернэтийн хурд заагдсан хэмжээнээс ямагт бага ирдэг, үйлчилгээ тасалддаг, төхөөрөмж нь амархан халж гацалт үүсгэн ажиллахад хүндрэл учруулдаг зэрэг доголдлууд байдаг боловч төлбөрөө бүрэн авдаг, иргэдийн гомдолыг шийдвэрлэдэггүй, инженерүүд нь тоомсоргүй ханддаг учир анх байгуулсан гэрээнийхээ заалтыг мөрддөггүй, хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэж зөвхөн өөрсдийн ашиг орлогыг л боддог гэжээ. Мөн тэд Улуснэт компаний дэвшилтэт технологи гэж сурталчилсан төхөөрөмж буюу антенууд нь хэт хоцрогдсон бүдүүлэг технологи байсан, түүнийгээ худал сурталчилан иргэдэд өндөр үнээр борлуулсан гэж үзэж байгаа юм байна. Тус компаний ихэнх хэрэглэгчид өнөөдрийг хүртэл тэрхүү худалдаж авсан төхөөрөмжийнхөө улмаас л интернэтийн өөр компанийг сонгож чадахгүйд хүрэн Улуснэт компаниар үйлчлүүлж байна. Харин тэсвэр алдагдсан зарим нь өндөр үнээр авсан төхөөрөмжөө, компанитай нь хамт хог дээр хаяад өндөр хурдны шилэн кабель сонгоцгоож байгаа ч Улуснэтээс үүдсэн хохиролоо нэхэмжлэхээр тус холбоонд нэгдэцгээсэн аж. Ийм учраас тус холбоо Улуснэт компаниас : 1. Үйлчилгээнийхээ хурдыг анх тохирсон хэмжээндээ өгч сурах, эс тэгсэн тохиолдолд түүндээ таарсан үнийг авдаг байх эсвэл гэрээ хийхээсээ өмнө иргэдэд хурд нь доголддог талаараа мэдэгдэж байх 2. Хэт хоцрогдсон бүдүүлэг технологийн антенуудаа худалдсан иргэдээсээ буцаан авч үнэ төлбөргүйгээр солиж өгөх, эс бөгөөс уг антенуудынхаа халалт, гацалт, хурд удаашруулдаг шалтгаануудыг ямар нэгэн аргаар шийдвэрлэх 3. Уг бүдүүлэг технологио хэрэглэгчдээс буцаан татаж, анх барицаа болгон өгсөн 100 ам.долларыг нь эргүүлэн олгох, интернэтийн өөр компани сонгоход Улуснэт компаниас үүдэлтэй ямар нэгэн хохиролгүй болгох зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм байна. Энэ бүх шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол интернэтийн үйлчилгээ үзүүлэхээ болих ёстой гэж тус компаний хэрэглэгчид үзжээ. Юутай ч “Улуснэт төгс чанараар тэргүүлнэ” гэж сурталчилан эрчимтэйхэн гарч ирсэн компани өнөөдөр юуны учир үйлчлүүлэгчидтэйгээ түнжин хагарч, байх байхгүйдээ тулан хөгөө чирэх болсныг компаний удирдлагууд анхаарч үйлчилгээ, чанартаа шийдвэртэй алхам хийх цаг нь болсон болов уу.
Зочин · 2013/04/03
ЭНЭ ЗАСАГ АРАЙ БИШ БАЙНАА. АМАА ЦУЦТАЛ ЯРИХ ЮМ.ЭЛБЭГЭЭГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМУУ ХАЙШАА ЮМ. ХИЙЖ ГИЙГҮҮЛЭХГҮЙ БАЙЖ ХИЙСЭН ЮМЫГ УСТГААД БАЙДАГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЭНЭ АРАЙ БИШЭЭ?????????????????????
Зочин · 2013/04/03
Za yer ni bol tiimerhyy yum bolood bna shyy