АНУ руу зугтасан С.Төмөрбат хамгаалалтад орж, Ч.Сайханбилэг оргон зайлав уу?
2019/12/25
Авлигын хэргээр шалгагдаж байгаа Монголын экс албан тушаалтнууд, шүүгчид гэмт хэргээ шалгуулахаас татгалзан хил даван зугтдаг жижиг цөөн биш удаа гарсан. Авлигын хэргээр шалгагдаж байсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Д.Сүрэнхор 2010 онд Авсри Улс руу дүрвэн сураггүй болсон.
2014 онд шинэ төмөр замын төслийн хэрэгт шалгагдаж байсан Ч.Ганбат мөн улсын хил даван зугтаасан. Тэднийг интерполоор эрэн сурвалжилж байсан ч өнөөг хүртэл сураг нь гараагүй байна.
Тэдний араас Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт шалгагдаж байсан 17 шүүгчийн нэг С.Төмөрбат АНУ руу зугтасан. Өнгөрсөн зун их хэмжээний валют авч эх орноосоо явсан С.Төмөрбатыг АНУ-аас авчрах ажлыг зохион байгуулна хэмээн хуулийн байгууллагууд том амлаж байсан юм. Үйл явдлаас хойш хагас жилийн хугацаа өнгөрч, хуулийн байгууллагууд С.Төмөрбатыг авчирч чадахгүй хана мөргөхөд хүрч байгаа бололтой.
Шүүгч асан С.Төмөрбат амь насаа аврахыг АНУ-ын талаас хүссэн. Ээж нь хорих ангид амь насаа алдсан.Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах боломжгүйд хүрч байгаа тухай мэдээг мэдээллийг сайтууд гаргаж эхэллээ.
Түүний араас хилийн дээс алхасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ч бусдын адил оргон зайлсан байж магадгүй гэж хэвлэлүүд таамаг дэвшүүлж байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдсан Ч.Сайханбилэгийн хэрэг шүүх рүү шилжих дөхөж байгаа.
Гэвч комиссараа орхин эх орноосоо явсан Ч.Сайханбилэг АТГ-ынханд амласан хугацаа буюу 12 сарын 21-нд Монгол Улсад ирсэнгүй. Түүнийг хүлээх найдвар ч багсаж байгаа талаар хуулийнхан ам алдаж эхэлснийг хэвлэлүүд дамжуулж байна.
Эх сурвалж: updown.mn
Зочин · 2019/12/26
Урвагч Исмэл сайд Ц.Нямдорж гэгч нь хаацайлаад байдаг гэсэн байх шүү
Zochin · 2019/12/25
Luivarcgdiin ar geriinhen hamaatan sadang hori. Irehgui haachdag yum
ХАА холдох вэ дээ · 2019/12/25
МОНГОЛын хуулийнхан хэрэг нь ИЛ хэргийг л САР, жилээр удаашруулдагаа болих хэрэгтэй. АВЛИГА босгох гэсэн санаагаар тэгдэг юм болов уу ч гэж бодогдох юм. АРАЙ л удаан байна.
зочин · 2019/12/25
Арчаагүй хууль хүчнийхнийг яана даа.Бүгдийг нь ажлаас нь халаад хөөгөөд явуулаад өгдөг төр засаг байдаг ч болоосой.