Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэхийг ҮАБЗ-өөс хүсэв
2019/12/25
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл нь өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн чиг үүрэгтэй билээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Ц. Нямдоржийн талаар олон нийтийн дунд Жастын Батхүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан болон бусад асуудлаар тухайлбал FATF-ын Саарал жагсаалт, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохтой зэрэгцэн Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг олон улсын гэрээнд харшлахаар үйл баримтуудыг нэрлэсэн хардлагууд олон нийтийн дунд газар авч, тэр дундаа УИХ-ын чуулганы сурвалжлага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө түүнийг Бэлла Виста хэмээх маш өндөр үнэтэй байранд үнэгүй амьдардаг нь Авлигын гэмт хэргийн шинжтэй байж болох талаар шуугиад өнгөрсөн. Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд энэ талаар хандсан боловч, маргаан үүсгээгүй орхисон юм. Гэтэл энэ жил хуульчдын болон иргэдийн дунд манай салбарын сайдын талаар ноцтой мэдээллүүд хөвөрсөөр байна. Тухайлбал:
1. Зурагтын ETV сувгийн 2019.04.08-ны өдрийн Тод мэдээ нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өгсөн ярилцлагадаа:
“2013 онд Жастын Батхүү гэдэг хүн Нямдоржийн Алтанд шилжүүлсэн Олон Овоотын ордыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байгаа. Тэрнийг буцааж төр авах хэрэгтэй. Батлагдсан нөөц нь 18,5 тонн. Энэ чинь өөрөө 600 сая ам.долларын үнэлгээтэй орд байгаа. Энийг зарж, тэгээд төлбөрийг төлөх хэрэгтэй. Ийм ийм аргууд байгаа. Энэ дээр бол Засгийн газар ийм зориг гаргаж чадах уу, чадахгүй юу? Хуулийнхаа сайдын эсрэг явж чадах уу, чадахгүй юу? гэдэг том асуудал байгаа”. http://www.youtube.com/watch?v=W4jIVEJioXA
2. 2019 оны 10 сарын 3-ны өдрийн youtube суваг дээр тавьсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны бололтой бичлэг дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
“2017 оны 4 сарын 25-ны өдрийн 19 цаг 21 минут 59 секундэд Хууль зүйн байнгын хороон дээр санал хураалт явагдсан. Энэ санал хуралтаар Засгийн газраас өргөн баригдсан хөөн хэлэлцэх хугацаа, албан тушаалын гэмт хэрэг дээр 10 жилийг 5 жил болгох санал хураалт явагдсан юмаа. ......... Нямдорж гишүүн бол энийг эхнээс нь мэдэж байсан... Тэгээд дээрээс нь Нямдорж гуай та энэ хуулин дээр гарын үсэг зурсан хүн шүү дээ... Энэ хуулиас болж зөндөө олон хүмүүс гэмт хэргээс мултарч байгаа. Өчнөөн олон энэ хуулийн байгууллагын хүмүүс цаг нар, хөрөнгө хүчээ алдан алдан илрүүлсэн хэргүүд бүгдээрээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихоод байна шүү дээ” http://www.youtube.com/watch?v=Gl-xrhpE21k
3. “Зууны мэдээ” сонины 2 сарын өмнөх дугаарт УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж:
“Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой”. http://seen.mn/post/11560
4. NTV зурагтын “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо ХЗДХЯ-ны дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн сайд асан Ц. Нямдоржийн тухай маш ноцтой олон мэдээлэл дэлгэсэн ба энэ бүрийг тоочиж барахгүй тул зөвхөн нэгийг нь дурдахад:
“Ц.Нямдорж сайдын сэтгүүлчийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал бий. Нэлээд дуулиан болсон.Тагнуулын байгууллагын хүрээнд яригдаж, өөрөө бас тайлбар өгсөн байх. Тагнуулын байгууллагаас Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг хууль бусаар чагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн байдаг.
Миний ойлгож байгаагаар, Эрүүгийн цагдаагийн газрын 2-3 нууц мэдээлэл цуглуулдаг төлөөлөгч нар дээр хэрэг үүсгэсэн гэж бодсон. Тэр хүмүүс зөвхөн Эрүүгийн цагдаагийн газрын даргын даалгавраар гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Гүйцэтгэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн байдаг.
Гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан мэдээ баримтууд нь Ц.Нямдорж сайд дээр байсан. Ц.Нямдорж сайд бааварлаж байгаад хүн амьтанд үзүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр нь баригдаад, Ц.Нямдорж дээр хэрэг үүсгэгдсэн гэж би ойлгосон. Энэ хэрэг шалгагдаж байх үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дарга П.Энхбаяр гэнэт өвчнөөр нас барчихсан. Гүйцэтгэх ажилтнууд тэр хүний заавраар ажиллаж байсан.
Гэтэл тэр хүн нь нас барчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан”. http://www.youtube.com/watch?v=0gCSYMTTZEU
гэх мэтээр зөвхөн төрийн хариуцлагатай өндөр албан тушаалтнуудын үгнээс маш олон жил хууль зүйн салбарыг удирдсан сайдынхаа үйл ажиллагаанд эргэлзэж, хэчнээн удаа хэдэн янзаар хэдэн хууль зөрчсөн талаарх мэдээллийг хэлж барахгүй болжээ. Ийм хүнээр удирдуулсан олон мянган хуулийн байгууллагын хуульчид, ажилтнуудын санаа зовнилыг эргэцүүлэн Улсынхаа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд үүгээр хандаж байна.
Хэрэв эдгээр үйл баримтууд үнэн бол энэ нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд харшаар нөлөөлж буй тул мэдээллийг нягтлан үзэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, хууль хяналтын байгууллагыг толгойлдог ХЗДХЯ-ны сайд Ц. Нямдоржийн үйл ажиллагааны талаар танай байгууллага хараат бусаар хэлэлцэж өгөх байх хэмээн найдан энэхүү захидлыг бичив.
Хуульч, доктор Болдбаатарын Гүнбилэг
2019.12.22
Зочин · 2019/12/26
Улсаас урвагч төрийн хутгуур исмэл сайд Ц.Нямдоржийг шоронд хатаах цаг удахгүй ирнээ. Энэ хүүрийг битгий сонгоорой
bat · 2019/12/25
Удахгүй болох сонгуулиар энэ мэт хөгшчүүдийг тэтгэвэрт нь гаргацгаая
БОДУУШТАЙ · 2019/12/25
22 ЖИЛ ХУУЛИЙН САЙД ХИЙЛЭЭ ГЭДЭГ. төрИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД хамгийн ИХЭЭР АВЛИГАД ИДЭГДСЭН. ГЭТЭЛ хуулийн сайдыг 22 жил хийсэн хүн ажлаа сайн хийлээ гэдэг үнэнд нийцэх үү?
Зочин · 2019/12/25
Азарган хөгшин чоно
Зочин · 2019/12/25
ortoi l zuiluud baih shig baigaa yum
Зочин · 2019/12/25
Төрийн хутгуур шодоргос урвагч Исмэл сайд Цэндихуа Нямдоржийг огцруулж хэрэгт татаад шоронд нь суулгаад өгөөч
Зочин · 2019/12/25
Зөвөө зөв