Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталлаа
2020/01/10
Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийг баталснаар :
- Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
- Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
- Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
- Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.
- Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
- Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
- Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм.
Би монгол · 2020/01/13
Монгол улсын ямар хуулийг баримталж, шүүхийн ямар шийдвэрээр Салхитын орд, уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц зэрэг гадаадын хөрөнгө оруулалтыг төр, ард түмний нэр барьж дээрэмдэв ээ. Хөрөнгө оруулагч ба маргалдагч талууд монголын шүүхийн авилгач тогтолцоог давж гарах гэж асуудлыг чинь шийдэж өгнө гэсэн бүх авилгачидад сая саяар доллар цацсан. Юун тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэр вэ? 3 жилийн дараа олон улсын арбитрын шүүхийн шийдвэр монголын ЗГ, татвар төлөгчидыг ямар өрөнд унагах бол доо. тэр үед Хүрэлсүх, Занданшатар, Женко гэгдэх Баттулга нараас хууль зөрчсөн хариуцлага тооцоорой, тухайн үед фейсдүүлээд тархи битгий угаалгачихаарай, монголчууд аа!!!
СҮХЭЭ · 2020/01/13
ЧИНЗОРИГ САЙД ёстой буруу хэрэг хийсэн ХЭДЭН жилийн дараа эргээд энэ хүн шоронд орох хаалгаа нээлээ дээ... МОНГОЛ улсыг элгээр нь хэвтүүлэх ажил хийсэн. Тэгээд ичих ч үгүй 50 тэрбуумын зээл авсан бна лээ 100 тэрбум биш ч гэх шиг юм яриаад зогсож бдг. 50 ч бай 100 ч бай зөвхөн 12 сард тэрбум өчнөөн гараад явчихсэн зээл байгаа биз дээ Танай намыг ард түмэн дахиж сонгохгүй за
СҮХЭЭ · 2020/01/13
ХҮНИЙ ЭРХИЙГ ХААЖ БООСОН ҮЙЛДЭЛ ХИЙЛЭЭ ... ЯДАЖ ХҮРЭЛСҮХИЙГ ГАНЦ Ч ҮГ ДУУГАРХ БОЛ УУ ГЭТЭЛ БҮР ТАГ....АЛИВ НИХ ШУДАРГА ДҮР ИСГЭЭД ДАГНААД ХАШГИРААД БДГ ЧИНЬ... БАТТУЛГЫН МЭХЭНД ОРЛОО...АРЧААГҮЙ ЮМ ЧИНЬ АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН.
Иргэн · 2020/01/12
Эд нарийг хэзээч дахиж бүү сонго Лаларууд
matilda · 2020/01/11
matilda · 2020/01/11
Зочин · 2020/01/11
Ахмадуудыг ялгаварлаж нулимсыг нь үзсэн хар луйварчид та нартай дараагийн сонгуулиар тооцоо бодноо гайгүй
зочин · 2020/01/11
90 ees100 nastai hogshid 2021 onii 5 sariig huleej bond abch chadah uu bitgii ylgabarlaad bai .zeel abaagui 90 ees deesh nasniihand shuud 6 saya ogoldoo mergen udirdagch naraa.
Зочин · 2020/01/11
ларэн
Зочин · 2020/01/11
ажлын хэсгийн ахлагч авгай ваучер гэсээр санасандаа хүрлээ 1 ба 6 адилхан гэж ийм сайн ажилласан болхоор түүнийг дахин сонгох байх даа кк
Зочин · 2020/01/11
2021 оны 5 сар гэхэд ахмадаа цөөрнө гэж бодсийн байх да, хүүхдээ 20-иор ялгаварлан гадуурхаж байсан одоо хөгшин буурлуудаа бас алагчлан ялгалаа ийм нам ийм хүмүүст дахин санал өх үү гэдгийг харах л үлдлээ
Зочин · 2020/01/10
ахмадуудыг харин ч хохироож байна эрхийг нь хязгаарлаж байна 3-6 сараар 1 удаа л зээл олгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ амьдралдаа хүрэх тэтгэвэр авдаг бол өөр хэрэг ядаж доод тэтгэвэр 500 бол өөр хэрэг
зочин · 2020/01/10
Авах ёстой тэтгэврээ урьдчилан аваад урьдчилан өгсөн банкинд хүү төлчөөд тэтгэврээ 6 саяар давхардуулан авлаа
зочин · 2020/01/10
Их хурал хүүхдээ ялгаварлаад зогсохгүй ахмадаа ялгаварлан гадуурхлаа Үндсэн хуулийн иргэн бүр тэгш эрхтэй заалтыг зөрчлөө 6 сая төгрөгөөр тэтгэврээ дахин авсан иргэд МАН д санал өгч МАН ялах нээ
Ширэндэв · 2020/01/10
МАН-ынхан 60,0 тэрбум төлөвлөж сонгуульд гардаг байсан бол 2020 оны сонгуульд 680,0 тэрбумыг бэлэнээр 195,0 тэрбумыг 2021 онд гэж байна.Яанзтай төлөвлөж байна шүү.Амжилт хүсье.
Лхагваа · 2020/01/10
Зээл аваагүй иргэдийг янаглан хорлож байнаа.
зочин · 2020/01/10
ОУВСан зөвшөөрхгүй юм бна. уучилал гуйгаад больчих хэрэгтэй
зочин · 2020/01/10
Иргэдийнхээ үгийг сонсдоггүй төр засаг монголд л байхиймдаа.
зочин · 2020/01/10
ЗЭЭЛ ТЭГЛЭЛТ юу боловгэсэн чинь ЗЭЭЛ СЭГЛЭЛТ болчихсон байна.
Зочин · 2020/01/10
Зочин · 2020/01/10
1 сая ваучер гэлгийгэ 2021 оноос гэж ёстой доромжилсон шийдвэр гаргалаа хөөрхий Женко, Хүрэлсүх, Занданшатар нар ёстой МУ-ын эдийн засгаар тоглолоо самарлаа.
Хариуцлагагүй улс-орон · 2020/01/10
Монгол улсын парламент түүхэндээ анх удаа ийм хариуцлагагүй шийдвэр гаргав. Ахмадуудаа ялгаварлалаа. Хариуцлагагүй хүмүүсийн зээлийг тэглэв. Зээл авахгүй хариуцлагатай амьдрах гэж ядаж, гүрийж буй иргэдээ шоовдорлолоо. Хариуцлагагүй парламентаас хариуцлагагүй иргэдээ халамжилсан хариуцлагагүй шийдвэр гаргав. Иргэдээ үүнээс хойш бүгд хариуцлагагүй амьдрая. Тэгвэл хождог юм байна.