Ц.Элбэгдорж: Хятадын хяналтын систем Монголыг бүрхэх гэнэ дээ, ҮАБЗ, УИХ, ЗГ анхаарах байгаа
2020/01/22
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин засгийн эрхэнд гарснаас хойш Хятад улс нарийн төвөгтэй, дижитал засаглалын тогтолцоог бий болгон ажилласаар байна. Энэ жил нийгмийн зээлийн систем буюу эдийн засгийнхаа шинж чанартай тохирохуйц дэлхийн засаглалын тогтолцоог боловсруулж байна.
Гадаад өр, санхүүгийн байдлаа хянах, хуулийн сул тогтолцоогоо бүрдүүлэх, засаглалыг дижитал болгох, улс төрийн эрх мэдлийг нэгэн зэрэг хязгаарлах зэрэг нь энэхүү системийн гол ач холбогдол юм.
Жишээ нь энэхүү системийн тусламжтайгаар 2018 оны есдүгээр сар гэхэд Хятадын 14.6 сая "итгэмжгүй" иргэнийг онгоцны тийз худалдаж авахыг хориглосон. 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд 3,5 сая Хятад иргэн олон нийтийн үйлчилгээний янз бүрийн хэлбэрүүдээр "итгэмжгүй" статусаа буцаасан байна. Одоо Хятад улс өөрийн системээ хөршүүддээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Энэхүү ажлын хүрээнд “Бүс ба Зам” санаачлагыг Хятадын Засгийн Газар хэрэгжүүлж байсан бөгөөд санаачлагад нэгдсэнээр олон улс орон өөрсдийн орныхоо хувь заяаг Хятадын гарт хүргэх улс төрийн сонголтыг хийсэн” гэж судлаачид үзэж байна.
2015 оны “Бүс ба Зам” санаачлагын баримт бичигт заасны дагуу оролцогч орнуудын хувийн мэдээллийг БНХАУ цуглуулж, мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлсэн ба бусад улс орнуудын засгийн газрын мэдээллийн санд Хятадын засгийн газар хэзээ нэвтрэх боломжтой болох нь цаг хугацааны асуудал” хэмээн Төв Азийн асуудал эрхэлсэн Хятад судлаач Яа Цз Ян хэлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа “Энэ юу вэ? Дээвэргүй шорон болох уу? Хятадын хяналтын систем Төв Ази, Монголыг бүрхэх гэнэ дээ. ҮАБЗ, УИХ, ЗГ анхаарах байгаа. УИХ-ын гишүүний асуулгаар ч болов хөндөгдөх байлгүй! Эх орондоо, эрх чөлөөндөө хайртай бүхнийг тагнана, шүүнэ, гишгэх газаргүй болгоно. Аюулыг энд товч бичжээ” гэжээ.
зочин · 2020/01/28
Сайханбилэг нарыг хаана нууж монголын төрийн эсрэг ямар хуйвалдаан зохиож хэн гэх гадаадыг ард түмний хөрөнгөөр хөлсөлж байгааг чинь түмэн олон харж байна. Чи их хол андуурч байна.
zochin · 2020/01/23
Tarvagaa chi haana nuugdchaad alsaas huthaad bna aa ongoloo zuudelj serdeg kkkkkkkkkk tataana shuu ch haana bna ter cnine Aigaad chathagtaigaa holildthon hevtene gesen huurhii NE PIDAAG BARIHGUI UMUU
Зочин · 2020/01/23
Lol · 2020/01/23
Balai ve