Ерөнхийлөгч айлчлалынхаа дараа 14 хоног тусгаарлагдана
2020/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ руу айлчлал хийхээр болсон билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд олон нийт яагаад нөхцөл байдал хүнд байгаа газар руу айлчилж байгааг ихээр сонирхож байв. Харин энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин дараах мэдээллийг өглөө.
Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27-ны 12.00 цагийн орчимд/ өгч, гарын үсэг зурлаа. Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана.
Энэ айлчлалыг заавал хийх шаардлагатай эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгчийг энэ айлчлал хийх шийдвэрийг гаргасан. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн. Хэрэв энэ удаагийн айлчлал амжилттай болвол Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно.
Зочин · 2020/02/28
Unshigch · 2020/02/27
Koronavirus-- iin haldvar avsan hymyysiig onoodor hamgiin sain emchilj baigaa uls ni hyatad uls bolood baina. Ter emchilgeenii nuuts, EM tariag medej chadval sain baina