"Та бидний эвсэл" УИХ-ын сонгуульд ялбал сарын цалинг 5 сая болгож, хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
2020/03/24
УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан өнөөдөр Үндэсний Аудитын Газарт өгч байна.
Нам, эвслээс мөрийн хөтөлбөр ирүүлэх хугацаа өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагт дуусах учиртай.
МАХН, ИЗНН, МУНН-ын "Та бидний эвсэл" УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
Тэд УИХ-ын 2020 оны сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлбэл
Байгалийн баялгийн орлогыг ашиглан, бүх дээд боловсрол, мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгож,
иргэдийг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцаар хангах төдийгүй иргэдийн сарын цалинг таван сая төгрөгт хүргэх аж.
Уг хөтөлбөр нь "Гурван баялаг" нэртэй юм байна.
ub irged · 2020/03/24
xutsaa novshnuudaa zail
Зочин · 2020/03/24
төрийн эрхэнд гарахын тулд юу ч амлаж юу ч хийхээс буцахаа байсан этгээдүүдийн үнэн нүүрээ харуулсан илэрхийлэл байна Ард түмнийг дэндүү басаж байна доо Мөнгөний ханш унагахгүй бараа таваарын үнэ нэмэхгүй бол цалин хөлсийг энгэж учиргүй нэмж чадах уу
Зочин · 2020/03/24
Дээд боловсролыг үнэгүй болгоод бүгдээрээ дээд боловсролтой дарга нар болцгоогоод 5 саяын цалинтай болцгоогоод, хар ажил хийхгүй, жаргацгаах юм биз дээ. Ингэж улс орон хөгждөггүй байх өө.
Зочин · 2020/03/24
Өө за за, төрийн албаныхны цалинг 5 сая болгож, хувийн хэвшлийг сөхрүүлж алах нь ээ...