С.Баярын хэрэгт шүүхийн харьяалал тогтооно
2020/04/01
Ерөнхий сайд асан С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2020 оны гуравдугаар сарын 9-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэрэг нь шүүхэд шилжих үеэр С.Баяр твиттертээ “...Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачна гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм алга” гэж жиргэсэн байдаг.
Үүний дараа “...Ерөнхий сайд С.Баярын хэргийг прокурорт буцаажээ” гэх мэдээлэл тарав.
Эх сурвалжийн мэдээллээр С.Баярт холбогдох хэргийг прокурорт буцаагаагүй. Харин уг хэрэгт харьяаллыг тогтоолгож байгаа юм байна.
Учир нь С.Баярын хэргийн тухайд яллагдагч болон хэргийн бусад оролцогчийн зүгээс шүүхийн харьяаллыг буруу, зөв хэмээх гомдол,санал гарах магадлал өндөр аж. Ингэх нь уг хэргийг шүүх үйл ажиллагаанд саад болох тул дээрх арга хэмжээг авчээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/04/01
нусаакууд нь төр барьж байхад бааж өгнө шүү дээ
Зочин · 2020/04/01
С.Баяр зүгээр ч нэг хэрэгтэн биш маш том гэмт этгээд МАФИ-ийн толгой этгээдүүдийн нэг мөн шүү? С.Баяр Оюутолгойн орлого зарлага яагаад Монголын банкаар дамждаггүй юм бэ? Өдөртөө сардаа жилдээ хэдэн тонн зэс алт мөнгөний хүдэр гардагийн, Рио гадны хэдэн банкинд Оюутолгойг барьцаалж хэдий хэмжээний хөрөнгө босгосийн? барина гэсэн цахилгаан станцаа яагаад барьдаггүй юм бэ? Эрдэнэт шиг Монголдоо хүдрээ баяжуулж цаашилбал зэс үйлдвэрлэхгүй юм уу? гэх асуудлуудад түс тас хариулахын оронд миний зөв би хэрэг хийгээгүй гээд гоншгоноод л байхаар олон түмэн дургүйцээд байна ш дээ. Тэгээд Лүнгийн замын Там-Очир, Исмэл сайд гэгдэх болсон урвагч Ц.Нямдорж нар хүртэл хамсаатай болоо биз дээ тэхээр л ард түмэн МАФИ гэж хэлээд байна шүү дээ С.Баяраа
Heree hero · 2020/04/01
Magadgvi gedeg hereg bishch baij bolno.bolbolshiitgene gesen sanaa yuterend orbol il bolson t.zamyn hergee shalgaach.
Манай шүүх ч жулдана биз дээ · 2020/04/01
Манай шүүхийнхэн гэж хээл хахуульд автагдсан хүмүүс Баярт жулдаж таарна. Хэ хэ хэ