Г.Уянга: Намайг АН-аас нэр дэвшүүлэхгүй гэдэг бол Ц.Элбэгдоржийн санаа
2020/04/02
Хэзээ...?!
МАН-ын генсектэй таван үг сольж суулаа. 1981 оны 11 сард төрсөн, надаас бараг долоо дүү, гэхдээ л дөч шахаж яваа залуу. Манай үеийн залуусын тухай, түүнээс үүдээд нам намын залуусын тухай ярилцаж суунгаа Д.Амарбаясгалан дарга “Намайг ухаан сэхээ төрөх арваад настай байхад л Бат-Үүл, Элбэгдорж гэдэг хүмүүс байсан, арван жил төгсөхөд мөн л эд нар байж л байсан. Их сургууль төгсөхөд мөн л эд байсан, бизнесээ хийж байхад байж л байсан, намын нөхөдтэй танилцаад юу ч мэдэхгүй залуу “цүнх баригч” байхад байж л байсан. Нийслэлийн иргэдийн хуралд дэвшихэд байж л байсан.
Одоо би МАН-ын генсек. Гэтэл мөн л эд нар байж л байх юм...” гээд бид элгээ хөштөл инээлдэж билээ. Гэтэл тэр үеэс хойш МАН-д П.Жасрай, Б.Даш-Ёндон нарыг Б.Энэбиш, Н.Энхбаяр, С.Баяр нар, тэдний дараа Ж.Жанцан, У.Хүрэлсүх нар, тэдний дараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Аюурсайхан нар. Хэдэн үе солигдоов дээ. “Хунтайж нарын арми” ч байж л байна, үе үе дотроо бас тэмцэл, хөдөлгөөн өрнөсөөр л байсан, өрнөсөөр ч байна. 1990 онд хувьсгал хийж байсан залуус “өвгөн партизан”-ууд хэвээр намынхаа байранд өтөлж “буг” болоход арваадхан настай байсан хөвгүүн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу үлгэрлэвээс Ю.Цэдэнбал даргын сууринд очжээ.
Сайн муу, чанар чансаа, ар өврийн хүний тухай ярихаа больё, ямар ч байсан МАН-д хэд дахин үе солигдож, эрчимтэй хөдөлгөөнтэй, хөгжил дэвшилтэй байна. Сайн муугаараа дуудуулсан хэдэн арван залуусыг захаас аван нэрлэж чадахаар байна. Харин АН өнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ... Тэд л цоройсон бүхнийг цавчиж, торойсон болгоны толгойг тасдсаар өөрсдөө буг болжээ. “Коммунист” МАН нэг ч хүн намаасаа хөөгөөгүй байхад АН тодорсон бүрийг намаасаа хөөн зайлуулж, шахан хавчиж, адалсаар иржээ.
МАН төрийн мөнгөөр гантиг чулуун байр бариулаад тарвалзаж байхад АН байрыг нь зарж идсэн хүний атганд ороод, буруу гарын нарийн байшинд хавчигнаж сууна. Өдгөө Монголын тэргүүн баячууд болсон тэд УИХ-ын гишүүний суудлаас эхлээд албан тушаалыг баруун солгойгүй арилжиж байна. Төрийн өмчөөс, байгалийн баялгаас, товчхондоо шударга бусаас хөрөнгөжсөн тэд Ардчилсан намын даргын албыг зөвхөн тэрбумтнуудын үйл хэрэг болгосон. Тэнд ямар ч ардчилал байхгүй. Гишүүдээсээ сонгогдсон гэж гул барих боловч үндсэндээ мөнгөний уралдаан, хор найруулгын тэмцээн, саналын луйврын байлдаан. Гишүүдээ хүртэл саналын эрхтэй, эрхгүй гэж ялгасан ба ҮБХ-ны гишүүдээс эхлээд намын даргаа сонгох хүртэл бүх түвшний сонгуулиар намын гишүүдээ саналын эрхтэй болгох 12000 төгрөгийн татварыг нь төлж тэднийхээ саналыг уралдан түүцгээнэ. Жилийн 12000 төгрөг шүү дээ. Ардчиллын 30 жилд үгүйрсэн олон түмний дунд энэ татвараа ч төлж чадахгүй үгээгүйчүүд олонх нь учраас.
Өнөөдөр УИХ-д нэр дэвшигчдээс 100 саяыг нэхээд зогсохгүй, дахиад хүн бүрээс 600-700 сая төгрөг нэхэж, энэ мөнгөнийхөө талыг тодорхой хугацаанд өгөхгүй бол бас нэр дэвших шалгуураа хангахгүйд хүрэх юм байна. 100 сая төгрөг бол зөвхөн дэнчин, нэр дэвших баталгаа биш. Харин сонгуулийн сурталчилгаанд зарцуулах 600-700 сая төгрөгийг гаргах нь нэр дэвшигч бүрийн үүрэг тул үүнийг заавал гаргах ёстой гэнэ. Тодорхой хугацаанд талыг нь өгөх ёстой. Хэрэв нэр дэвшиж чадахгүй бол энэ мөнгийг эргүүлж олгохгүй бөгөөд оронд нь албан тушаал өгөх ажээ.
Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг олны нүдэн дээр баримттай үйлдэгдэж байна! Яагаад хэн ч үүнийг эсрэг тэмцэхгүй байгаа юм бол оо?!
Хоёрдугаарт, хэдэн залуу хүнд 800 сая төгрөг намд зүгээр өгөх, амьдралдаа 800 саяар эрсдэл хүлээх чадвар өнгөрсөн гучин жилд суусан юм бэ? Ардчилсан намд хэдэн ийм залуу байгаа юм бэ? Аз нь гийж тэнд очдог юм аа гэмээ нь, сонгуульд хэдэн төгрөг ордгийг мэддэг болсон тэд наанадаж сонгуулийн мөнгөө төрөөс олно гэх биш үү?! Ийм чөтгөрийн эргүүлэгт нам чамайг хийж байна!
Амандаа багтах тоогоо хэлж бусдыг үргээгээд зөвхөн өөрийнхөө үгэнд орох “гарын хүн”-ийг дэвшүүлэх гэж байгаа Ц.Элбэгдорж эзэнтэй залуучууд ийм мөнгөтэй бил үү? Ерөөсөө л багш хийсэн, эсвэл бизнес хийж байгаагүй, эсвэл төрд ажиллаж байсан... “Ц.Элбэгдоржийн хүн” болж дэвших залуу чи ийм мөнгийг хаячихаад харамсахгүй байж чадах тийм бэлтэй бил үү? Эсвэл “эзэн” чинь ийм мөнгө чиний өмнөөс төлөхийг чи зөвшөөрч байгаа юм уу?
Хуульч залуу чи яагаад энэ бүхнийг хүлцэн тэвчиж байгаа юм бэ? Сонгогч чамаас “Намын дэнчин болон сонгуулийн мөнгөө яаж олсон бэ?” гэж асуувал “Зуун найзаасаа, мянган найзаасаа...” гэж хариулах уу? Зуун саяыг мөрөөдөж ч чадахгүй сонгогч, багш байсан чамд итгэнэ гэж чи итгэж байна уу? Төрд орох хамгийн эхний шалгуур залуу хүн чамд ердөө л мөнгө, өөр юу ч биш байгаа нь чамд таалагдаж байна уу, бас таарч байна уу?
Тиймээ, би АН-аас өөрийгөө дэвшинэ гэж таамаглаж байсан, итгэж ч байсан. Би хорин жил гудамжинд тэмцээд нэг зүйлийг ойлгосон юмаа. Банк, байгалийн баялаг, хэвлэл мэдээлэл, эрх мэдэл, шүүх цагдаа... байгаа бүхнийг савартаа хийсэн энэ хүчирхэг МАНАН мангастай гудамжинд жагсаж тэмцээд хэзээ ч бүтэхгүйг яс махандаа тултал ойлгосон юм. Илүү хүчтэй болохын тулд УИХ-ын гишүүн болох ёстой. УИХ-ын гишүүнд зэвсэг байдаг. Тэр нь манай нийгмийн сэтгэлзүйд гүн бат суусан мөнгө биш шүү! Тэр зэвсэг бол мэдээлэл авах эрх мэдэл, хууль санаачлах эрх мэдэл. Хулгай илрүүлэх, түүнийг таслан зогсоох боломж! Энэ бүх хүч гишүүний ширээн дээр байдаг цэнхэр улаан хоёрхон товчлуур бүхий тэр бяцхан төхөөрөмж юм. Энэ бол хүч юм. Энэ бол маш хүчтэй зэвсэг юм! Хамгийн гол нь энэ зэвсэг системийг өөрчлөх, буруу эргүүлгийг гацаах хамгийн дөт бөгөөд хамгийн том боломж юм!
Энэ хүчийг ашиглаж байсан учраас 2012-2016 онд ганцхан Уянгаа “Ардчиллын” 30 жилд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тайланг нь нээлттэй тавиулж, ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг анх удаа хөндөж, С.Баярын офшоор хөрөнгийг илрүүлж, гаднын гар хөл болсон С.Баярцогтыг огцруулах, Дубайн гэрээ байгуулсан Ерөнхий сайдыг унагаах асуудлыг оруулж, Их хурлын танхимд Онги голын Ц.Мөнхбаярыг өмгөөлж, Ноён уулаа хамгаалж байсан юмаа. УИХ-ын гишүүн болох нь миний амбиц биш, ердөө л тэмцлийн энэ аугаа зэвсгийг тултал ашиглах гэсэн тэмцэл юм. Энэ бол юун гудамжны тэмцэл! Харин үүнийг мөнгө, хувийн боломж гэж хардаг хүмүүс даан ч өрөвдмөөр. Эрх мэдэл төдий харах нь бүр ч гачлантай... Энэ зэвсэг хэний гарт очсоноос их зүйл хамаарна. Тэгээд зөв хүмүүс илүү олуулаа энэ зэвсгийг ашиглах ёстой гэж мэдсэн учраас багтай болъё, илүү олуулаа болъё гэсиймаа. Олуулаа илүү хүчтэй болох зайлшгүй шаардлагатайг ухаарсан юм.
Хэрэгтэй цагт урд гарч чадах зоригтой байя, шаардлагатай үед хүчтэй хүний сайн ар тал, түшиг байх ухаантай байя гэж шийдсэн юм. Энэ бүхэн бол тэмцлийн л үе шат. Шаардлагатай цагт нэг алхам ухарч, хэрэгтэй үедээ хоёр алхам урагшилдаг ухаан суух хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосных. Тэр хүн нь бурхан байх албагүй ч эх орноо уралдаж худалдаагүй, ард түмнээ шулан мөлжөөгүй, эх оронч үндэсний үзэлтэй нэгэн байх ёстой гэж үзсэн юмаа.
Яг үнэндээ Ардчилсан намын учраа олоогүй неолиберал үзэл хандлага нь ч минийхтэй яв цав нийлэхгүй байна. Гэхдээ, нэгэн цагт өнгө нь болж, дэврүүн залуу насандаа цэвэр итгэл үнэмшлээ хийн зүтгэж явсан намдаа үндэсний эх оронч үзлийн жигүүр байгуулан залуусаа нэгтгэж, ахмадуудаасаа дэмжлэг авч, ардчиллыг үндэсний үзэл санаагаар баяжуулан шинээр тунхаглан босгож жинхэнэ “АРДЧИЛЛАА АВАРНА ДАА!” гэж дотроо мөрөөдөж, бас төлөвлөж байсан юмаа. Ардчиллаа аварч чадвал Монголоо аварч чадна даа гэсэн итгэлийн зул минь бөхөхгүй байгаа юм аа! Харин АХ НАР ардчиллыг жинхэнэ алж, булшилж байна даа.
Би нэг зүйлийг баттай мэдэж, бас мэдэрч байна. Уянгыг дэвшүүлэхгүй гэдэг бол С.Эрдэнэ даргын үг биш. С.Эрдэнэ дарга бидний хооронд өсөрхөж өшиглөх ямар ч муу харилцаа байхгүй. Тэр зүгээр л хүний шахалтад орж надад хориг тавьсан нь гарцаагүй. Дүүргийн намын жирийн гишүүд, үүрийн дарга нар ирж уулзаад “Та дэвшвэл гэрэл гэгээ харагдах гээд байна. Бид 20 жил дүүрэгт ялж үзсэнгүй шүү дээ, та бод доо! Бид дүүрэгт ялмаар байна, санаснаа дүүрэгтээ хэрэгжүүлж үзмээр байна. Бид танд тусалъя, та бидэнд тусал!” гэж байхад намын даргыг доороос нь шахсан биш дээрээс нь удирдсан нь тодорхой байна.
Намайг дэвшүүлэхгүй гэдэг бол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаа. УИХ-ын гишүүн байхдаа анх удаа огцруулах асуудлыг хөндөж, гудамжинд түүнийг огцруулахаар суулт хийж, УИХ-аар оруулж ирдэг “өөхөнд боосон чулуу”-нуудыг нь таньж буцаан өшиглөж байсны хариу юм. Түүний өөрийн нь төдийгүй утсан хүүхэлдэйнүүдийнх нь /С.Баярцогт, Ч.Сайханбилэг/, хамтрагч /С.Баяр/дынх нь заналт дайсан байсны хариу юм. “Ардчиллын чимэг” болоод ганцхан жижигхээн охин тэнд суувал сууж л байг, түүнийг өөрийн болгох юухан байхав гэж бодтол тэр нь юунд ч худалдагдаггүй “тэсрэх бөмбөг” байсны гор юм.
Тиймээ, би өнөөдөртөө Монголыг эрхшээж байгаа даан ч томчуудтай тэнхээгээ мэдэхгүй байлдаж, үзэлцэж иржээ, үзсээр ч байна. Үүгээрээ би өөрийнхөө замыг боомилогч юм, бас үүгээрээ л өөрийнхөө замыг засаж ирсэн “Ардчиллын чимэг” юм.
“Уянгаа АН-ыг дандаа муулдаг учраас яагаад ч намаасаа дэвшүүлж болохгүй...!” Зарим залуус нь ингэж хэлдэг гэнэ. Сайн ахынхаа ханцуй дор нуугдаж халаасан дотор бөмбөрөгчид мэдэхгүй байх нь аргагүй ээ. 2000 онд ардчиллын намууд сарвайсан гар шиг тарж бутарч сонгуульд ороход Ийгл ТВ-ийнхээ томилолтоор МСДН-ыг дэмжин ажиллаад нэг ч суудалгүй нэвсийтэл ялагдахад нь өөрийгөө бас буруутгаж гэмшингүй байсныг чи мэдэхгүй. Ялагдлынхаа дараа нэгдэх ёстойгоо ухаарч ардчиллын төлөө таван нам атгасан гар мэт нэгдэн Ардчилсан намыг анх байгуулаад арайхийн УИХ-д нэгхэн суудалтай болох тэр цагт 72 суудалтай МАН-ын их хуралд ажиллах хүсэлтийг хаяад АН-д орж, дараагийн ялалтынх нь томоохон шалтгаан болтлоо сэтгэлээ зориулан ажиллаж байсныг мэдэхгүйгээсээ мэдэх нь одоохондоо олон. Дараа нь иргэний хөдөлгөөн, олон нийтийн тэмцэл, жагсаал цуглаан... энэ бүхэн АН-ын амжилтын суурь байснаас унах шалтгаан нь байгаагүй юм.
АН-ын унах суурь нь юу, хэн байсан бэ гэвэл, бүхэл бүтэн АН-ыг МАН-ын бүлгийн дор оруулж янхан болгоод өөрөө ичихгүй дэд дарга нь болж байсан Р.Гончигдорж, тухайн үеийн УИХ-ын гишүүд, МАН-тай хуйвалдан АН-ыг зарж, гаднынхантай хэлхэлдэн улсаа зарж, ардчиллыг, АН-ыг шавхайтай нь хутгасан Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг... нар байсан юмаа. Би тэдэнтэй чинь тэмцсэнээс АН-тай тэмцээгүй. Тэд чинь АН-ыг булшилснаас би биш!
Өнөөдөр АН-ыг албан тушаалын наймааны хэрэгсэл болгон гутамшиглаж, зуу зуун саяар чамд саад тээг тавьж, мянга мянган хүмүүсийн ардчилалд итгэх итгэлийг алж байхад чив чимээгүй, хүлцэнгүй дагаж яваа өрөвдмаар арчаагүй залуу хүн чи өөрөө АРДЧИЛЛАА АЛЖ БАЙГАА ЮМ! Зүй нь хуульч залуу чи, эзнийхээ өгсөн 700 саяын өмнөөс нэр дэвшиж тийм амьтны кноп болохын оронд намаа шүүхэд өгөх ёстой юм! АРДЧИЛЛАА АХ НАРААСАА АВАРЦГАА! Хулгайчийг бариарай гэж хулгайч л хамгийн чанга хашхирдаг юм. Ардчиллыг алсан хүмүүс нь л “Ардчиллаа аваръя!” гэж боломж л гарвал орилж байна.
60 тэрбумын хэрэг шүүхэд ял авсан, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн учраас! Чи түүнд алга ташсан. Харин одоо АН хар зах болчихсон, баруун солгойгүй албан тушаал наймаалж, тэрбум тэрбумаар нь мөнгө дансандаа оруулж,ардчиллыг жинхэнэ гутааж, мөчлөн жиргэж байна! Чи түүнд оролцож байна. Өнөөдөр Сандуй Ганбаатар нар, харин маргааш ЧИ гэмт хэрэгтэн! Ирээдүйн өмнө бид бүгдээрээ гэмт хэрэгтэн!
Гэхдээ андуурав, АН-аас дэвших гээд ингэж бичлээ гэж! Надад АН боломж олгосонгүй гээд би гомдохгүй бас гуйхгүй. Ерөөс над шиг хүнд энэ цаг үед боломж гарахгүй ч байж мэднэ. Өнөөдөртөө АН-д Ц.Элбэгдорж ааглаж, хөшигний ард тоглож байгаа учраас надад ямар ч боломж гарахгүйг мэдэж байна. Би хувь хүнийхээ хувьд юунд ч бэлэн байдаг учраас юу ч тохиолдсон яах ч үгүй.
Харин би хожмын үеийнхний өмнө өөрийгөө цайруулах гэж үүнийг бичиж байгаа юм. Би энэ гэмт хэрэгт оролцоогүй, би ардчиллыг аврах гэж явснаас алалцаагүй. Гэхдээ би зүгээр хараад суугаагүй, чадлаараа хэлж тэмцэж байснаа нотлох гэж үүнийг бичиж байгаа юм. Монголын төрийг наймааны талбар болгосон гэмт хэрэг хожмын нэгэн өдөр хойч үеийнхний шүүхийн тавцанд ирэхэд миний хүүхдүүд “Миний ээж чадах бүхнээ, бас чадахгүй бүхнээ ч хийсэн шүү!” гэж толгой гэдгэр байгаасай гэж хүссэн учраас бичиж байгаа юм. АХ НАРын энэ цаг үеийг чадахгүй ч ИРЭЭГҮЙ ЦАГийг эзэгнэх гэж бичиж байгаа юм! Тэгэхээр би та нараас илүү “муу санаатай” байгаа биз?!
Муу санаа сууцгаая л даа, хүүхдүүд ээ! Манай намаас энэ дэвшээд надаас урьтаад гишүүн болчих вий гэдэг хүүхдийн бодлоосоо салсан цагт л АХ НАРын үе сая дуусна. Халаасанд нь багтаж хүүхэлдэй нь болсоор байвал АХ НАР аагласаар л байх болно. “Би 100 саяа тушаачихлаа, тойргоо тохирмоор байна хө” гэж бүгдээрээ, нэг нэгээрээ эсрэг намынхандаа очиж далан булчирхайгаа тоочдог биш чамайг тооцож бусад нь тооцоо боддог улстөрч болцгоо л доо!
Батзанданг хөөж Уянгааг өшиглөснөөр миний боломж нээгдлээ гэж бүтэн амьсгаа авахын оронд тэднийг ашиглаж өөрийнхөө боломжийг нэмэгдүүлснээрээ инээд чинь хүрч байвал л чи сая улстөрч болох нь тэр. Өшиглөж биш ашиглаж сурцгаая! Атгаглан хавчигнах биш түүний боломж миний боломж, бидний боломж. Бид түүнийг юуны төлөө тултал нь ашиглаж болох вэ гэж толгойгоо гашилгаж байж л жинхэнэ улстөр болно.
Бүгдээрээ нийлээд Монголын төлөө бие биенээ “ашиглах” ухаан суусан цагт л сая МАНАЙ ҮЕийнхний улстөр эхэлнэ дээ! Алсын хараа, том эрх ашгаа нэгтгэсэн л бол улстөр гэж хэлэлцэн тохирохоос өөр юу юм бэ?! Энэ том эрх ашгийн төлөө намыг ашиглах сэтгэлгээ суугаагүй, өнөөдрийг болтол намын ялалтын төлөө Монголыг огоорсоор байгаа бол хэзээ ч улстөрч болохгүй нь, эртхэн өөр салбарт хүч үзсэн нь дээр.
АХ НАР нь ардчиллыг алж байхад шинэ үе нь дөрвөн мөчийг нь түшилцээд нөгөө хэсэг тойрч зогсоод баясан харж байгаа бол тийм АН-ыг аварснаас алсан нь дээр! Хүн бүхэнд адил тэгш боломж, эрх чөлөө олгодог нийгмийг бүтээх үзэл санааны тээгч нь болж АН лав чадсангүй. Харин ч олон түмний ийм итгэл үнэмшлийн дор бусдын боломжийг хулгайлагч, хуйвалдагч, бас тэдэнд боломж олгогч, бүр өөрөө оролцон зохион байгуулагч хүчин, бас залуу үеийг боомилогч, дарангуйлагч мафи л байлаа. Монголыг нийгэм гучин жилд ардчиллыг нь ч ойлгосонгүй, Ардчилсан намыг бүүр ч ойлгосонгүй.
АХ НАРынхаа халаасанд ч баривчлагдаагүй, намд баригддаггүй, элдэв гаднын үзэлд бүр ч баринтаглагдаагүй, аль ч изм-ийг үндэсний эрх ашгийн үүднээс харж өөриймшүүлж чадах, түүнийхээ төлөө нэгтгэн зангидагдаж чадах үзэл санаа, бие хүмүүсийн орон зай Монголын улстөрд ханхайсан хэвээр. МАН-ын залуу үе төрийн суудлыг эзэгнэсэн ч ард түмний сэтгэлийг, ирээдүй цагийн оюун санааг эзэлсэнгүй. АН аль алийг нь эзэлсэнгүй...
Бид хэзээ вэ...?!
Гантөмөрийн Уянга
Зочин · 2020/04/09
Элбэгдоржийг ал
ККККК · 2020/04/09
Элбэгдоржийг 10 100 удаа алсан ч багадана. Ардчилал пиздаг ардчиллын хулгайч луйварчидтай нь хамт алж хядъя гэвэл Уянгаа хамтарахад бэлэн шүү
зочин · 2020/04/08
нээрээ л түгжил юм даа, одоо элбэгдоржийг муулах нь сайн хүн болж харагдах моод болж
к к к · 2020/04/07
Энэ хүүхэн хэдэн халтар төгрөгний төлөө л тэмцдэг хүн. Астрономын тоо хэлж байгаад л хувь хүртдэг. Авилгач гэж хэлж болно. Эба ирсэн очиж мөргө. Тойрог олдож юу магад.
Тэмцэгч эмэгтэй · 2020/04/06
УИХ-д байх ёстой эмэгтэй мөн. Тэмцэгч эмэгтэй
Zochin · 2020/04/03
Шуналтай шантаажчин ичдэггүй худалч ёрын авгай дандаа хуплаа хуцга
Зочин · 2020/04/03
баатар · 2020/04/03
говь алтайгаас угшилтай энэ авгай шантаажаар олсон 3 байртай
Зочин · 2020/04/03
Hulgaich jonhuugiin zolbin jinger mini mongoliin huuli ta nariin araas ochnoo za. Ter hero toi chini tsug. mongoliig yaaj doromjilj huchgui bolgoj oorsdoo herhen hagartal bayjasniig chini odoo bugd meddeg bolsoon.
Зочин · 2020/04/02
Ц Элбэгдорж гэдэг хүнийг муулж муугаар хэлж дуудсан хүнийг энэ нийгэмд таалагддаг гэж улс төрд орох гэж байгаа хүн болгон боддог болсон бололтой муугийн жишээ болгон яридаг болж Ц Элбэгдорж гэж хүнд хийж бүтээсэн сайн үйл байгаа байх шүү
haha · 2020/04/02
tvgjil bvr xereggui shvv erdenechimeg gidhvvniig yalaadaa. ternees xoish neex yoozgui bolson. xanilaj yawaad xania unaj yawaad morio gedeg. mongol xvn enen shig baixgui baixaa
zoochin · 2020/04/02
jenko-iin tuslah uim bol shudraga esiig barimtlaad ELBEGDORJ-iig shalguulaad uls turoos zailuulj mongol orniig avarch hairla,dutuu hiivel tsaad huzuugui chotgor chin 15 tolgoitoi atgaaljiin har mangas shig ueiin ued chamaigch,namaigch mongoliig maani horlood duusahgui,ene zergiin dutuu torson huuhdiig zogsooh chadal buyan zaya mongoliin ard tumend mini bii bizdee
зочин · 2020/04/02
Энэ балай авгай Коронавирусээс илүү хортой Түгжилмаа биз дээ. Гудамжиндаа орилоод байж байсан нь дээр байх. Гишүүн байхдаа юу хийж байсан юм бэ архи секс тамхи гэж яриад л хор найруулж хаа сайгүй үсчиж хэнийг муу хэлж мурих вэ гээд л хов жив болчих юм хайгаад л байж байсан биз дээ. Сонгодоно гэж горьдсоны гарз
Зочин · 2020/04/02
nadad er oligtoi sanagddadgui hun
зочин · 2020/04/02
Ингээд л эрх мэдэл булаацалдаад, суудалд санаархаад, гудамжиндаа л байл даа, танд зохино шүү дээ
zochin · 2020/04/02
эмэгтэй Түгжил одоо монголын улсөрд хэрэггүй ээ
Зочин · 2020/04/02
Үхэж хатаж буй ардчиллынхныг алаад өг Уянгаа. Ардчилал гэгч чинь ёстой намилзгана юм аа? Хусаад хая Уянгаа
Зураач · 2020/04/02
Үгүй дээ. Чи Эрдэнэчимэг гишүүнийг яалаа !! Түүний чинь Карма !!
Unshigch · 2020/04/02
Aluurchin elbegdorjiin allaga hulgai luivar odor byr ilerch hyzyygyi aluurchin baas shees nus nulimsandaa hutgaldaj aliigaa aldaad amerikiin gudamjind soliorson.
Зочин · 2020/04/02
өнөө муулаад байсан Эрдэнээдээ хайр зарлаад унав шдээ,нөхөр чинь намилзгана шиг гээд юм постолж доог болоод явж байна цаана чинь.., тэр умдагны бөөсөө нөхрөөрөө түүлгээд сууж бай.., жич: ФБ-д нь энэ үнэ төрхийг нь бичихээр устгаад байна
Үнэн шүү дээ · 2020/04/02
Үнэн шүү дээ. АН чинь МАНАН-таад удаж байна. Бас ядаж байхад Тэмүүжин гэж гэмгүй царайлсан нэг хорчин байнаа, түй чёрт. Уянгаа тэрнийг л хэлсэн байна.
1 · 2020/04/02
Уянга эд нарын өмнөөс зоригтой дуугарч чаддаг ганц эмэгтэй нь шүү. Хүч нь хүрдгүй байж болно. Ядаж л яриад, дугараад байна гэдэг бол болж байна. Тас дуугүй суугаад байгаа хүмүүсийн хажууд их юм хийж байна гэсэн үг.
сонгууль гэнэ үү ...?! · 2020/04/02
Чи одоо болно ш дээ. "Амлалт нэхэх ард түмний холбоо" чинь яасан бэ. Ард түмэнд нэхэж авч өгөх юм аа аль эрт мартаад, зөөлөн сандалд холбирох ажлаар солисон уу.
Зочин · 2020/04/02
хужаа шар авгай дэмий биз дээ улс төрд бөөн хорчин
Зочин · 2020/04/02
Алуурчин ардчилал алуурчин ардчиллагчидыг алаад булаад хаяхысан Кккккк